Мэдээ, мэдээлэл



ШУДАРГА ЁС ОНОЛ АРГА ЗҮЙН ЦУВРАЛЫН 2021 ОНЫ СҮҮЛИЙН ДУГААРТ НИЙТЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

2021/10/19  279   0

Авлигатай тэмцэх газраас эмхлэн гаргадаг “Шударга ёс” онол арга зүйн цувралын 2021 оны сүүлийн дугаарт авлигын шалтгаан, нөхцөл судлал; сайн туршлага; гадаад орны болон олон улсын байгууллагын үйл ажиллагаа, туршлага; авлига, ашиг сонирхлын зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр асуудал дэвшүүлсэн онол арга зүйн илтгэл, өгүүлэл, нийтлэл хүлээн авч байна.


Нийтийн албанд томилогдох 283 иргэний урьдчилсан мэдүүлэг хянан шалгав

2021/10/19  409   0

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 10 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 283 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 188 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 95 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.


18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээв

2021/10/18  655   0

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 10 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 22 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 86 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 54 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.


СОЁЛЫН ЯАМ, ТҮҮНИЙ ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБАН ХААГЧДЫГ АВЛИГЫН ЭСРЭГ ЦАХИМ СУРГАЛТАД ХАМРУУЛАВ

2021/10/14  763   0

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, нийтийн албан тушаалтныг авлигын эсрэг соён гэгээрүүлэх, чадавхжуулах замаар авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор Соёлын яам, түүний харьяа байгууллагуудын албан хаагчдад цахим сургалт зохион байгуулав.


Төрийн аудитын байгууллагын албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдав

2021/10/13  793   0

Авлигатай тэмцэх газраас авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн албан хаагчдад зориулсан сургалтыг танхимаар болон цахим хэлбэрээр тогтмол зохион байгуулдаг билээ.


64 албан тушаалтны ХОМ-ийг хянан шалгав

2021/10/12  739   0

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 9 дүгээр сарын 4-8-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 221 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 150 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 71 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.


10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв

2021/10/11  1030   1

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 9 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 24 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 79 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 64 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.


БЕРТЕЛСМАН САНГИЙН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ

2021/10/11  1185   0

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа, Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 120 дугаар захирамжаар байгуулагдсан Авлигын эсрэг ажлын хэсгийн гишүүн ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир тэргүүтэй төлөөлөгчид  Берлин хотноо Бертелсман сангийн ТУЗ-ийн ахлах зөвлөх Стефан Эмпте, Монгол Улсыг хариуцсан судлаач Сабине Доннер нартай тус сангаас эрхлэн гаргадаг Шилжилтийн индексийн талаар уулзаж ярилцлаа.


ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРТ АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

2021/10/07  1235   0

Авлигатай тэмцэх газраас салбарын болон харьяа агентлаг нэгжид ажиллаж авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, заавар зөвлөгөө өгөх, арга зүйн туслалцаа үзүүлэх, зөвлөмж хүргүүлэх ажлыг тогтмол хэрэгжүүлж байгаа бөгөөд Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд мөрдөгдөж байгаа дүрэм, журам, тушаал шийдвэрийг хянан үзэж байна.


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх