Мэдээ, мэдээлэл


Нийтийн албан тушаалтнуудаас судалгааг цахимаар авч байна

2020/05/08  564   0

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албанаас Монгол Улс дахь авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэхэд шаардлагатай мэдээллийг цуглуулах зорилгоор хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг нийт албан тушаалтнуудын дунд “Авлигын эсрэг үйл ажиллагааны талаарх судалгаа”-г цахимаар зохион байгуулж байна.


Эрүүгийн 22 хэргийг шүүхэд шилжүүлэв

2020/05/04  748   0

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 4 дүгээр сарын 27-ноос 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 10 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 57 гомдол мэдээллийг шалгав.


Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст Зөвлөмж хүргүүлэв

2020/05/04  1082   0

Авлигатай тэмцэх газар авлигын гэмт хэрэг дахин гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст Зөвлөмж хүргүүлэв.


ОСНААУГ-т хандив хууль бусаар цуглуулсан асуудлаар Зөвлөмж хүргүүллээ

2020/05/04  742   0

“Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх 10 дугаар төвийн дарга 2019 оны 8 дугаар сард тус газар байгуулагдсаны 55 жилийн ойн хүрээнд их хэмжээний хандив цуглуулан авсан бөгөөд юунд зарцуулснаа тайлагнаагүй, хувьдаа завшсан байж болзошгүй тул шалгаж өгнө үү” гэсэн иргэний мэдээллийн мөрөөр газар дээр нь очиж ажиллав.


“Хулгайлагдсан хөрөнгийг буцаах санаачилга” /StAR/-ын ахисан түвшний сургалтыг цахимаар зохион байгуулав

2020/05/01  766   0

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба болон Дэлхийн банкны хамтарсан түншлэл “Хулгайлагдсан хөрөнгийг буцаах санаачилга” /StAR/-ын мэргэжилтнүүд болох Найжел Марк Бартлет, Жонатан Паo Бэнтон нар “Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа” сэдэвт ахисан түвшний цахим сургалтыг анхан шатны сургалтын сертификатыг хангасан мөрдөгчдөд зориулан 2020 оны 4 дүгээр сарын 21-30-ны өдрүүдэд зохион байгууллаа.


Эрүүгийн 7 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв

2020/04/28  677   0

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 4 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 10 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 80 гомдол мэдээллийг шалгав.


Сонгуульд нэр дэвшигчдэд зориулсан гарын авлага хэвлэгдэв

2020/04/28  2184   0

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж бүртгүүлэх үүрэгтэй.


Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр болон гуравдугаар хэлтэст зөвлөмж хүргүүллээ

2020/04/27  696   0

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуульд заасан чиг үүргийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр болон гуравдугаар хэлтэст хүргүүлсэн 32, 34, 35 дугаар бүхий  мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр авлигын гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг арилгуулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй танилцав.


ЭХНИЙ УЛИРАЛД МӨРДӨН БАЙЦААЛТЫН ШАТАНД 5.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ НӨХӨН ТӨЛҮҮЛЖЭЭ

2020/04/27  1534   0

Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны тайланг хэвлэлийн хурлаар дамжуулан олон нийтэд мэдээлж хүргэдэг билээ. Энэ удаагийн хэвлэлийн хурлыг цар тахлын онцгой дэглэмийн үед зохион байгуулж байгаа учраас цахим технологи ашиглан явууллаа. 2020 оны 1 дүгээр улиралд хийсэн ажлын талаарх мэдээллийг АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү хүргэж байна.


АТГ: Монголбанкны албан тушаалтан ББСБ-ын 100 хувь эзэмшигч, захирлаар бүртгэгдсэн байсан

2020/04/24  1287   0

Банкуудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг Монголбанкны эрх бүхий удирдах албан тушаалтнууд нь барьцаалан зээлдүүлэх, гадаад валют арилжааны чиглэлээр банк бус санхүүгийн байгууллага үүсгэн байгуулж, хувь эзэмшиж байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал”-ыг бий болгож байна хэмээн АТГ-аас үзжээ. Тиймээс цаашдаа Монголбанкны албан тушаалтнууд ББСБ-ын үйл ажиллагаа эрхлэхгүй байхаар журамлахаар болсон байна. Энэ талаар АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах комиссар Т.Баярхүүгээс тодрууллаа.


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх