Асуувал хариулъя


Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуультай холбоотой асуулт, хариулт

2014/11/17  4445   1

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг батлан гаргах шаардлага юу вэ? 

Монгол Улсын Их Хурал энэхүү хуулийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр баталсан бөгөөд тус оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс даган мөрдсөн.


Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргахтай холбоотой асуулт, хариулт

2012/11/08  7618   4

-Хөрөнгө, орлогын мэдүүлгээ ямар хугацаанд албан тушаалтнууд гаргаж өгөх вэ?
-Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасны дагуу мэдүүлэг гаргагч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаа хугацаандаа жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор шинэчилэн гаргаж өгөх үүрэгтэй. Үүний дагуу албан тушаалтнууд 2009 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээ 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 02 сарын 15-ны дотор хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлэх ёстой.​


Танай байгууллагад гомдол, мэдээллийг яаж хүлээж авдаг вэ?

2012/10/16  3378   3

-Танай байгууллагад гомдол, мэдээллийг яаж хүлээж авдаг вэ?

-Манай байгууллагын Мөрдөн шалгах хэлтсийн Гомдол, мэдээлэл, тоо бүртгэлийн нэг ажилтан ажлын цагаар биечлэн болон утсаар /18001969, 311919/, шуудангаар, бичгээр, амаар ,интернэтээр тус тус хүлээн авах ба ажлын бус цагаар ирж байгаа гомдол , мэдээлэлд / 18001969 дугаарын утас нь автомат хариулагчтай / интернэтээр ирүүлсэн гомдлыг маргааш нь хүлээн авч холбогдох хууль зүйн зөвлөгөөг өгч ажиллаж байна.



Үндсэн ажлаас гадуур олсон орлого үйл ажиллагааны орлогод хамаарна

2011/10/10  5023   0

-Би төрийн захиргааны байгууллагад ажилладаг. Үндсэн ажлаасаа гадуур буюу хувиараа ажиллаж олсон орлогоо Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлэх үү. Тухайлбал, үндсэн ажлаасаа гадуур, ажлын бус цагаар ном бичиж, түүнийг борлуулсан орлогоо мэдүүлэх үү, мэдүүлэх бол Хөрөнгө орлогын мэдүүлгийн аль хэсэгт мэдүүлэх вэ?







АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх