Гадаад мэдээ


Тайландын Авлигатай тэмцэх үндэсний комисс ял шийтгэлтэй этгээдийг Хууль зүйн сайдын зөвлөхөөр томилох гэж байгааг эсэргүүцлээ

2020/06/30  450   0

Тайланд Улсын Авлигатай тэмцэх үндэсний комисс Тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан, хорих ял шийтгэл эдэлж байгаад өнгөрсөн онд суллагдсан Супож Сапломыг Хууль зүйн сайдын зөвлөхөөр томилох гэж байгааг хатуу эсэргүүцсэн байна.


Конго Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга авлигын хэргээр ял сонслоо

2020/06/29  465   0

Конго Улсын шүүхээс тус улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Витал Камэрхиг авлигын хэрэгт гэм буруутай гэж үзэн 20 жил хүнд хөдөлмөр эрхлэх, хэдэн сая долларын торгууль төлөх ял оноосон байна.


БНСУ-ын Ерөнхийлөгч Мүүн авлигын эсрэг зөвлөгөөнд оролцлоо

2020/06/26  493   0

БНСУ-ын Сөүл хотод 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдсан “Авлигын эсрэг бодлогын зөвлөгөөн”-д тус улсын Ерөнхийлөгч Мүүн оролцож үг хэлсэн байна. Ерөнхийлөгч Мүүн хэлсэн үгэндээ дараа сард тус улсын төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгах чиг үүрэгтэй тусгай газар байгуулах бэлтгэл ажлыг дэмжин ажиллахыг Үндэсний ассамблейгаас хүслээ.


Зимбабве Улсын Авлигатай тэмцэх газраас улсынхаа чинээлэг иргэдийг шалгаж эхэллээ

2020/06/25  477   0

Зимбабве Улсын хууль сахиулах байгууллагууд шүүхээс авлигын хэргийг нь хэрэгсэхгүй болгосон ч хөрөнгийн эх үүсвэрээ хангалттай тайлбарлаж чадахгүй байгаа иргэдийн хөрөнгийг хураахаар болсныг зарлаад байна.


Япон улсын “Kansai Electric” компани өмнөх удирдлагуудаа хээл хахуулийн хэргээр шүүхэд өглөө

2020/06/23  460   0

Япон Улсын цахилгаан эрчим хүчний Кансай компани өнгөрсөн мягмар гарагт хээл хахуулийн асуудлаар өмнөх таван удирдлагынхаа эсрэг хохирол барагдуулах нэхэмжлэл гаргаж шүүхэд өгсөн гэдгээ мэдэгдэв.


Европын холбооны гишүүн орнуудын дунд Төв болон Зүүн өмнөд Европчууд авлигыг хүлээн зөвшөөрөх байдал хамгийн өндөр байдаг.

2020/06/22  497   0

Европын холбоонд 2004 оноос хойш нэгдсэн шинэ гишүүн орнууд (үүнд хуучин социалист орнууд бүгд багтдаг)-ын иргэдийн дунд төрийн захиргааны байгууллага болон төрийн үйлчилгээний байгууллагаас ямар нэгэн үйлчилгээ авахын тулд бэлэг өгөх эсвэл мөнгө өгөх нь байж болох зүйл гэж үзэх түвшин баруун европын иргэдийг бодвол өндөр байгааг Eurobarometer-ийн шинэ судалгаа харуулж байна.


Иордан улс Авлигатай тэмцэх газрынхаа бүрэн эрхийг өргөжүүлэв

2020/06/19  549   0

Иорданийн Засгийн газраас ням гарагт авлигатай тэмцэх хууль эрхзүйн арга хэмжээг чангатгаж, татвар хураалт болон татвараас зайлсхийхээс сэргийлэх талаар илүү их хүчин чармайлт гарган ажиллахаа мэдэгдлээ.


Киргиз Улсын Ерөнхий сайд асанд авлигын хэргээр 18 жилийн хорих ял оногдуулав

2020/06/18  603   0

Киргиз Улсын Ерөнхий сайдаар 2017-2018 онд ажиллаж байсан Сапар Исаковыг авлигын хэрэгт буруутган шүүхээс 18 жил хорих ял оногдуулав.


Москва хотын Прокурорын газраас тус хотын Төрийн Думын дарга, тэрбумтан Алексей Шапошниковын хөрөнгө, орлогын мэдүүлэгт шалгалт явуулж байна

2020/06/17  453   0

Москва хотын Төрийн Думын дарга Алексей Шапошниковын 1.9 тэрбум рублийн орлого мэдүүлсэн 2019 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг тус хотын Прокурорын газраас шалгаж байна. Хотын парламентийн гишүүн, “Яблоко” жигүүрийн гишүүн  Максим Кругловоос хяналт шалгалтын байгууллагад гаргасан хүсэлтийн дагуу уг шалгалтыг явуулсан байна.


Одесс хотын захирагч Трухановын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалт дууссан байна

2020/06/16  341   0

Украин Улсын Авлигатай тэмцэх үндэсний товчооноос Одесс хотын захирагч Геннадий Трухановыг 2017 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээ үнэн зөв, бодитой мэдүүлээгүй үндэслэлээр түүний мэдүүлгийг хянан шалгасан талаар тус байгууллагын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн байна. Түүнийг 16.3 сая гривний үнэлээ бүхий эд хөрөнгөө нуун дарагдуулсан гэж буруутгасан байна.


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх