Гадаад мэдээ


Шри Ланкын Ерөнхийлөгч 2019 оныг авлигатай тэмцэх жил гэж зарлалаа

2019/01/03  400   0

Шри Ланка Улсын Ерөнхийлөгч Майтрипала Сирисена шинэ оны мэндчилгээндээ 2019 оныг авлигатай тэмцэх жил болгож байгаагаа зарлаж, улсын хэмжээнд авлигын эсрэг өргөн хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн байна.


Хятадын Тагнуулын байгууллагын даргаар ажиллаж байсан хүн авлигын хэрэгт ял шийтгүүлжээ

2019/01/02  440   0

БНХАУ-ын шүүх Тагнуулын байгууллагын даргаар ажиллаж байсан хүнийг хахууль авч, бизнесийн гэрээ хэлэлцээр болон худалдаа арилжаанд нөлөөлсөн гэх үндэслэлээр бүх насаар нь хорих ял оноосон байна.


ИТАЛИ УЛС КОРЛЕОНИЙ МАФИЙН БҮЛЭГЛЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХӨРӨНГӨ ХУРААН АВЛАА

2018/12/25  516   0

Өнгөрсөн Баасан гарагт Сицилийн цагдаа нар “алдарт” Корлеонийн мафийн бүлэглэлийн үйлдсэн мөнгө угаах гэмт хэргийг шалгах ажлын хүрээнд Итали, Испани, Андорра дахь хийн компаниуд, үл хөдлөх хөрөнгө, машин, бэлэн мөнгийг битүүмжлэн хураан авчээ.


МЬЯНМАР УЛСЫН АВЛИГЫН ЭСРЭГ ХОРОО НЭМЭЛТ САЛБАРУУДТАЙ БОЛНО

2018/12/24  427   0

Мьянмар Улсын Авлигын эсрэг хороо ирэх онд Янгон болон Мандалая хотуудад шинэ салбарууд байгуулахаар төлөвлөж байна.  Хууль батлагчдын зүгээс тус хороог шинэ салбаруудтай болохыг зөвлөж байгаа бөгөөд хороо ирэх оноос эхлэн төсвийн боломжит байдлаас шалтгаалан жил бүр шинэ  салбарууд нээхээр төлөвлөсөн тухайгаа мэдэгджээ.


Саудын Араб НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй авлигын эсрэг санамж бичиг байгуулна

2018/12/19  502   0

Саудын Арабын Улсын Сайд нарын зөвлөл хуралдаж, Авлигын эсрэг үндэсний хорооны удирдлагыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгчтэй уулзаж, төрийн байгууллагуудын авлигын эсрэг удирдлагын эрсдэлийн төсөл хэрэгжүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах үүрэг өгсөн байна.


Авлигын эсрэг үндэсний академид дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдэв

2018/12/18  561   0

Нигери Улсын Ерөнхийлөгч Мухаммед Бухари тус улсын Засгийн газрын зүгээс авлигын эсрэг үндэсний академийг дэмжин ажиллаж, түүнийг авлигатай тэмцэх болон бусад чиглэлийн байгууллагуудын сургалтын төв болгож, Африк тивийн шилдэг сургуулийн түвшинд хүргэнэ гэж Авлигын эрсдэлийн үнэлгээ сэдвээр зохион байгуулагдсан сургалтан дээр мэдэгдсэн байна.


Кувейт Улсад ойролцоогоор 12,000 хүн хөрөнгийн мэдүүлэг гаргадаг

2018/12/17  496   0

Кувейт улсын авлигатай тэмцэх байгууллагын мэдээлснээр, энэ жил ойролцоогоор 12,000 хүн хөрөнгийн мэдүүлэг гаргасан бөгөөд хуульд заасан албан тушаалтнуудын 95 хувь нь мэдүүлсэн үзүүлэлт гарсан байна.


НҮБ: Жил бүр хахуульд нэг их наяд ам.доллар өгдөг байна

2018/12/14  577   0

Жил бүр дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний тав гаруй хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг хахуульд өгч, бас авлигын замаар хулгайлагдаж байна гэж НҮБ-аас мэдээлсэн байна.


Хятад улс 2015 оноос хойш хил даван оргон зайлсан 4800 гаруй авлигачдыг эргүүлэн авчирчээ

2018/12/13  655   0

Хятад улсын хууль сахиулах байгууллага 2015 оноос хойш идэвхитэй ажилласны үр дүнд эдийн засгийн гэмт хэрэгт сэжиглэгдэн, шалгагдаж байгаад гадаадын улс орнуудад оргон зайлсан 4800 гаруй авлигачдыг амжилттай эргүүлэн авчирсан байна.


Европын холбоо жил бүр авлигын улмаас 900 тэрбум гаруй евро алдаж байна

2018/12/12  561   0

Европын холбоо жил бүр авлигын улмаас 904 тэрбум евро алдаж байгаа бөгөөд 2018 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 17 их наяд еврогоор үнэлэгдсэн бөгөөд түүний 5 илүү хувийг авлигад алдсан байна гэж тус холбооны хурал дээр танилцуулжээ.


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх