Нийтлэл


Ольга Савран: Авлигатай тэмцэх байгууллагаа улам бэхжүүлж, хүчирхэгжүүлэх хэрэгтэй

2015/11/20  2068   0

​Эдийн засгийн Хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Зүүн Европ болон Төв Азийн Авлигын эсрэг хэлтсийн Авлигын эсрэг сүлжээний зохицуулагч Ольга Савраны Bloomberg телевизийн студид өгсөн ярилцлагыг сийрүүлэн хүргэж байна.


З.Баасанням: Авлигатай тэмцэх газрын олон улсад эзлэх байр суурь өссөөр байна

2015/11/19  2120   0

Авлигатай тэмцэх газрын олон улсад эзлэх байр суурийн асуудлаар тус газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямтай ярилцлаа.


З.Баасанням: Шүүхээр гэм буруутай эсэхийг нь тогтоон, учруулсан хохирлоо бүрэн төлсөн бол өршөөлд хамааруулах нь шударга ёсны зарчимд илүүтэй нийцнэ

2015/08/11  2274   0

Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямтай ярилцлаа. УИХ-аар баталсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон одоо хэлэлцэж буй Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн талаар Авлигатай тэмцэх газрын байр суурийг түүнээс сонирхов.


Т.Мөнхтунгалаг: Хуульд заасан үндэслэл, журмын дагуу явж байгаа мөрдөн байцаалтын ажиллагааг зориуд улс төржүүлэх санаархал байна

2015/05/27  2304   0

Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг 2013 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас зарласан 17 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй үнэ бүхий тендерт эхнэр Г.Уянгын эзэмшилтэй “Говь повер” ХХК-ийг хууль бусаар шалгаруулсан, 2015 онд дээрх компани нь улсын төсвөөс 4.8 тэрбум төгрөгийг үндэслэлгүйгээр авсан хэрэгт холбогдуулан шалгах явцдаа цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.


Ж.Батсайхан: Мэргэжлийн бус, шаардлага хангахгүй хүнийг албан тушаалд томилох нь нийтийн болон албаны эрх ашгийн эсрэг үйлдэл тул сонирхлын зөрчил гэж олон нийт үзэж байна

2015/05/07  2747   0

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайхантай цаг үеийн асуудлаар ярилцав. 

-УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулсан. Энэ нээлттэй сонсголд Авлигатай тэмцэх газар ямар байр суурьтай оролцов?

-Авлигатай тэмцэх газарт үндэслэлгүйгээр ажлаас халагдсан тухай маргааныг хянан шийдвэрлэх чиг үүрэг байхгүй боловч ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус шийдвэр ялангуяа томилгооны асуудлаар иргэдээс өргөдөл, гомдол нэлээд ирдэг. Манай хэлтсийн чиг үүрэгт хамаатай өргөдөл, гомдлын 23 хувь нь зөвхөн ашиг сонирхлын зөрчилтэй томилгооны талаар байна гээд бод доо. 


Э.Амарбат: Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн бол гадаад, дотоодын хэн ч байсан хариуцлага хүлээх л ёстой

2015/02/04  2381   0

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбатын ярилцлагыг хүргэж байна.

-Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн онд хэчнээн хэргийг шалгаж шийдвэрлэсэн бэ?

-АТГ байгуулагдаж, үйл ажиллагааг эхэлснээс хойш найман жилийн хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн оны тухайд өмнөх онуудтай жишихэд харьцангуй олон эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт явуулжээ. Мөн иргэдээс олон тооны өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авч шийдвэрлэсэн байгаа юм. 


Ө.Энхтөр: Авлигатай тэмцэх газар баялаг бүтээгчдийг хэдэн зуугаар нь хорьж, шалгаагүй

2014/12/10  2863   0

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ө.Энхтөртэй ярилцлаа. 

-НҮБ-аас зарласан авлигын эсрэг дэлхий нийтийн өдөр тохиож байна. Энэхүү өдрийг угтаж танай газраас ямар үйл ажиллагаа зохион байгуулж байгаа вэ?

-Шударга ёсны өдрийг угтаж манай албан хаагчид хуулийн дагуу өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд биелүүлж, авлигын гэмт хэрэг бүрийг бүрэн илрүүлэх, шуурхай шийдвэрлэхэд бүхий л нөөц бололцоогоо ашиглан ажиллаж байна.


Ж.Батсайхан: Төрийн албан хаагчдын төрийн өмчит хуулийн этгээдтэй холбогдох сонирхлын зөрчлийн асуудлыг засгийн газраар шийдвэрлүүлсэн

2014/12/09  2257   0

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайхантай ярилцав.

-Өнөөдөр НҮБ-аас тунхагласан авлигын эсрэг олон улсын өдөр тохиож байна. 2014 он ч шувтарч байна. Авлигатай тэмцэх газар албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын чиглэлээр өнгөрч буй онд ямар үр дүн гаргав? 

-2014 онд албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг 99,99 хувьтай бүрдүүлэлт хийсэн нь өмнөх жилүүдээс өссөн үзүүлэлт болсон.


Д.Дуламсүрэн: Индексийн дүн эерэг өөрчлөлттэй гарсан нь Монгол Улс авлигын эсрэг тууштай тэмцэж байгаатай холбоотой

2014/12/09  2397   0

Авлигын эсрэг үйл ажиллагаа явуулдаг олон улсын “Транспэрэнси интернэшнл” байгууллагаас дэлхийн улс орнуудын авлигын индексийг зарлалаа. Үүнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Д.Дуламсүрэнтэй ярилцав. 

-“Транспарэнси интернэшнл” байгууллагаас 2014 оны Авлигын төсөөллийн индексийн дүнг албан ёсоор зарлалаа. Манай улс байр ахисан байсан. Энэ талаар тодруулна уу?


Б.Бат-Отгон: ТҮЦ машинаар үйлчлүүлсний төлбөрийг хувийн хоёр компанид төвлөрүүлж байсныг таслан зогсоосон

2014/12/08  2049   0

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгонтой ярилцав. 

-Маргааш НҮБ-аас тунхагласан авлигын эсрэг олон улсын өдөр тохионо. 2014 он ч шувтарч байна. Авлигатай тэмцэх газар авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр өнгөрч буй онд ямар арга хэмжээ авав? 

-Энэ онд төрийн бүх байгууллага авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлдэг болсон төдийгүй үйл ажиллагаагаа ил тод нээлтэй болгоход багагүй хүч хөдөлмөр, хөрөнгө зарцуулах болсон. 


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх