Нийтлэл


Л.Сүх-Очир: АТГ-ын зөвлөмжийн дагуу 100 гаруй хяналтын байцаагчийг сэлгэн ажиллуулж байна

2014/11/13  2216   0

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очиртой ярилцав. 

-Авлигатай тэмцэх газар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгасан талаар мэдээллээ. Ямар зорилгоор энэ шалгалтыг хийсэн бэ?


Ж.Батсайхан: Авлигад өртөх эрсдэлтэй албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргана

2014/11/04  2480   0

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайхантай ярилцлаа. 

-АТГ байгуулагдан ажиллаж эхэлснээр төрийн албан хаагчдын олсон орлого, хураасан хөрөнгийг бүртгэж авдаг, олон нийтэд мэдээлдэг боллоо. Урьд өмнө нь хийж байгаагүй энэ ажлыг улсын хэмжээнд бүхэл бүтэн тогтолцоо болгож чаджээ. Зөвхөн хөрөнгө, орлого гэлтгүй хувийн ашиг сонирхлыг нь ч хүртэл хянадаг болоод байна. Яг энэ чиглэлийн ажлын онцлогийг Та юу гэж үздэг вэ? 


Б.Бат-Отгон: Засгийн газрын тэргүүний мэдэгдлүүд санаа зовоож байна

2014/08/25  2125   0

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгонтой ярилцлаа.
-АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс яг ямар чиг үүрэгтэй вэ. Өмнө нь танд энэ асуултыг тавьж л байсан байх. Уншигчиддаа дахин сайн ойлголт өгөх зорилгоор дахин асууж байна?
-За, маш энгийнээр зүйрлэе л дээ. Өвлийн сүүл, хаврын эхээр манайд ханиад томуу нэлээд ихэсдэг шүү дээ. Тэр үед бид яадаг билээ.


Ж.Батсайхан: Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг төрийн бодлогод гүйцэтгэх засаглал хайнга хандаж байна

2014/06/05  3058   0

-ХУУЛЬ ЗӨРЧИН БАЙЖ ТОМИЛОГДСОН ХҮН НЬ МӨН Л ХУУЛЬ ЗӨРЧИН ӨӨРИЙНХӨӨ БАГИЙГ БҮРДҮҮЛЭХ ТОМИЛГОО ХИЙДЭГ-

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлт­­сийн дарга Ж.Бат­сайхантай ярилцлаа.

-Авлигатай тэмцэх газар албан тушаалын томилгоонд хүртэл гар дүрэх боллоо гэх шүүмжлэл сүүлийн үед гарах боллоо. Яагаад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын асуудалд танайхаас оролцоод байдаг болов? 


Ө.Энхтөр: Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг өссөөр байна

2014/05/28  3015   0

Сүүлийн гурван жил АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс хэрхэн ажилласан болон бусад цаг үеийн асуудлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөртэй ярилцлаа.
-Сүүлийн гурван жилд мөрдөн байцаалтын шатанд ирж байгаа гэмт хэрэг, шалгасан үр дүнгийн талаар мэдээлэл өгөөч?
-Бид АТГ-ын хүрээнд иргэдээс ирж байгаа санал, гомдол, мэдээлэл, гарч байгаа гэмт хэргүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, эрүүгийн хэргийг шийдвэрлэх үүрэг бүхий хэлтэс юм.


Н.Ганболд: Д.Сугарын хэвлэлд өгсөн ярилцлагаас харахад өөрийгөө хамгаалж хаацайлсан байна лээ

2014/04/21  2318   0

Авлигатай тэмцэх газрын дарга, Тэр­гүүн комиссар Н.Ганболд­той ярилцлаа.
-"Транспарэнси Ин­тернэшнл" байгуул­лагын Авлигын тө­сөөл­лийн ин­декс (АТИ)-ийн 2013 оны судал­гаагаар манай улс 38 оноо авч судалгаанд хамрагдсан 177 ор­ноос 83 дугаар байрт буюу өмнөх жилээс 11 байраар урагшилсан эерэг дүнтэй гарсан?


Ж.Батсайхан: Хяналт шалгалтыг мэргэжлийн түвшинд явуулах боломж авлигатай тэмцэх газарт бүрэлдэн тогтсон

2014/02/07  2513   0

Жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор төрийн албанд ажиллаж буй хүмүүс хөрөнгө орлого, ашиг сонирхлын мэдүүлгээ АТГ-т гаргадаг болоод нэлээд олон жил боллоо. Энэ жилийн бүрдүүлэлтийн ажил ямар байгаа талаар болон хууль эрх зүйн орчны талаар АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхантай ярилцлаа.

-Өнөөдрийн байдлаар хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт ямар түвшинд явагдаж байгаа вэ, мэдүүлэг гаргавал зохих бүх албан тушаалтныг үнэхээр бүрэн хамруулж чадаж байна уу?

-Энэ чиглэлээр мөрдөгд өж буй гол хоёр хууль Монгол Улсад бий. Нэг нь Авлигын эсрэг хууль, нөгөө нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль.


Н.Ганболд: АТГ нь Шүүх эрх мэдлийн байгууллагын дотоод ажилд оролцох эрхгүй

2014/01/14  2022   0

Өнгөрсөн баасан гарагт Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Авлигатай тэмцэх газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо хамтран “Монгол Улсад авлигатай тэмцэх, үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх” хөтөлбөрийн төслийг хэлэлцэх үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгуулсан юм. Энэ үеэр Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболдтой уулзаж ярилцсанаа уншигч танд хүргэж байна.


Н.Ганболд: Хуулийн засаглал гэдэг зүйл л авлигатай тэмцэхэд хамгийн чухал

2013/12/21  2039   0

-За би ярилцлагаа хамгийн түрүүнд хүн болгон мэддэг юм шиг хэрнээ бас тийм ч тодорхой мэддэггүй нэг асуултаар эхэлье гэж бодлоо. Авлига гэж яг юу юм бэ?
Тийм ээ үнэн. Хүмүүс ихэвчилэн авлигыг хээл хахууль гэдэг ухагдахуунтай хольж ойлгодог л доо. Тиймээс ч “авлига өгөх, авах” гэсэн буруу үг хэллэгийг энгийн иргэдээсээ эхлээд улс төрчид хүртэл хэрэглэх нь элбэг байдаг. Авлига гэдэг нь их өргөн ойлголт. Хуулийн тодорхойлолтоороо авлигад “албан тушаалтан эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, дарамт шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх” гэх мэт олон үйлдлийг хамруулж ойлгох ёстой.

-Авлигатай тэмцэх газар энэ авлигатай тэмцэх үүргээ хэр биелүүлж чадаж байна?
Би ажлаа аваад хамгийн түрүүнд нийгэм биднээс асар их зүйл хүлээж байгааг мэдэрсэн. Мэдээж хэрэг, энэ байгууллагыг толгойлж байгаагийн хувьд нийгмийн энэ хүлээлт, шаардлагыг нэн даруй хангах хүсэл эрмэлзэл байлгүй яахав.


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх