Нийтлэл


Дахин нэг "ШҮДГҮЙ АРСЛАН"-г зарлаж байна

2018/12/08  834   0

“Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой хуулиудын амин сүнс болсон зүйл заалтуудыг нэг нэгээр нь хумсалж, хулгайлсаар байгаад энэ асуудалтай тэмцдэг хуулийн нөөцийг байхгүй болгох хэмжээнд аваачсан” хэмээн “Хууль дээдлэх ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчил” сэдэвт хуульчдын хэлэлцүүлгийн үеэр Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өгүүлсэн.


Хүүхдүүд хахууль авалгүй шударга амьдрахыг томчуудаас хүсчээ

2018/12/07  912   0

Хүүхдүүд анги дэвших тусам шударга байдлын үнэлгээ нь буурч байдгийг мэргэжилтнүүд судалгаагаар тогтоожээ. Учир нь худал хэлж, хууран мэхэлдэг хүн шударга хүнээс илүү сайхан амьдардаг гэсэн хандлага хүүхдүүдийн дунд бий болсонтой холбоотой гэдгийг Хүүхдийг ивээх сангаас “Өсвөр үеийнхний дуу хоолой-2: Шударга ёс, авлига, ашиг сонирхлын зөрчил” судалгааны дүнг танилцуулах үеэр онцолсон юм. Уг судалгааг олон улсын “Транспаренси Интернэйшнл” байгууллагатай хамтарч 2017-2018 онд хийсэн бөгөөд Улаанбаатар, Архангай, Өвөрхангай, Дорнод, Сэлэнгэ, Төв болон Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын сургуулийг хамруулжээ. Ингэхдээ зургаа, найм, аравдугаар ангийн 2191 хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулиудын сурагчид хамрагдсан бол фокус бүлгийн ярилцлагад 21 аймаг, есөн дүүргийн сурагчдын төлөөлөл оролцжээ. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдээс “Хэн нэгэн хүн ажил, сургуульд шалгалтгүйгээр оруулж өгье гэвэл зөвшөөрөх үү” гэж асуухад 50.2 хувь нь “зөвшөөрнө” гэж хариулжээ. Түүнчлэн хоёр хүүхэд тутмын нэг нь буюу 49 хувь нь “Хэзээ ч худал хэлж, хууран мэхэлдэггүй, итгэж болох хүнийг шударга хүн гэнэ” гэж үзсэн бол “Шударга ёсыг сахихгүй байх нь Монгол орны хөгжилд аюултай” гэж 72 хувь нь хариулжээ.


Арслангийн шүдийг сугалах бус хурцалъя

2018/12/06  904   0

Аливаа улсын сүр хүч Авлигатай тэмцэх газар нь хэрхэн ажиллаж байгаагаар хэмжигддэг цаг үед бид амьдарч байна. Хойд хөрш авлигачидтайгаа тэгж тэмцлээ, ингэж хариуцлага тооцлоо, “Ёстой мундаг” гээд л алгаа таших. Урд хөрш авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдээ онгоц онгоцоор баривчлаад иржээ, тэднийг хатуу цээрлүүлжээ, өр зээлийг нь төлүүлж, улсаа хохиролгүй болгожээ” гээд л атаархах. Уг нь манай улс тэднээс дутуугүй л дээ.


АТГ-ын мөрдөгчид “шүдгүй арслан” болж байна

2018/12/05  959   0

Тогтолцоо өөрчлөгдөж, бид хүнлэг энэрэнгүй, хууль ёсоо дээдэлдэг нийгэмд орж байгаа хэмээсээр 30-аад жилийг барав. Харамсалтай нь өнөөдөр бидний шилжин орсон ардчиллын зам маань хүсэн мөрөөдөж байсан руугаа бус, хэн мөнгөтэй, эрх мэдэлтэйд үйлчилдэг нийгэм рүү орчихоод байна. Авлига хээл хахууль хэрээс хэтэрч, амьдралаа болгох гэж хичээн зүтгэж буй хэсгийн хүртэх ёстой баялгийг эрх мэдэлд хүрсэн, өндөр албан тушаал хашдаг, хөрөнгө мөнгөтэй хэдхэн хүн л завшиж байгаа нь нууц биш. 


Ч.Даваасүрэн: Монголд авлигаар улс төр, хуулийн салбарынхан манлайлж байгаа

2018/12/04  1340   0

Авлигын эсрэг олон улсын өдөр жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдөр болдог билээ. Үүнийг тохиолдуулан Авлигатай тэмцэх газраас авлигын нөхцөл байдлын талаарх хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Энэ үеэр “Эм Эм Си Жи” компанийн судалгаа хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэнтэй ярилцлаа.


Их авсан ч, бага авсан ч өмхий

2018/12/03  941   0

-Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулав-


АТГ-ААС УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ ДУУДАЖ БАЙЦААГААГҮЙ

2018/11/20  2405   0

АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагаас тодруулав.


ЗАСАГ ДАРГЫН НӨӨЦ ХӨРӨНГИЙГ ЗАМБАРААГҮЙ ЗАРЦУУЛСААР БАЙХ УУ?

2018/11/01  1220   0

Хоёр жилийн өмнө, наадмын үеэр Баян-Өлгий аймгийн төвд хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас Өлгий сумын таван багийг хамарсан их хэмжээний үер болж, нэг хүүхэд амь насаа алдаж, 1600 орчим хүн орох оронгүй болж байв. Гамшгийн үр дагаврыг арилгахын тулд Засгийн газар, Онцгой байдлын албаны залуус шуурхай ажилласан бөгөөд байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс үзүүлсэн мөнгө, эд материалын хандив дэмжлэгийн хүчээр үерийн дараах сэргээн босгох ажлыг харьцангуй богино хугацаанд гүйцэтгэсэн байдаг.


Л.Сүх-Очир: Төрийн албыг хувийн ашиг сонирхлоос ангид байлгах зарчим алдагдана

2018/10/25  1655   1

АТГ-ын Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очирын "Өнөөдөр" сонинд өгсөн тодруулга


Т.Баярхүү: Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж, хээл хахууль өгсөн, түүнийгээ сайн дураараа илчилж ирсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуультай

2018/10/11  3422   0

Нэгдүгээр сургуулийн захирлыг цагдан хорьсонтой холбогдуулан АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгээс тодруулав.


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх