Нийтлэл


Андрей Мунтеан: АТГ бусад улсуудын хувьд загвар болж чадах маш том боломжийг олж харж байна

2016/06/14  9908   0

-АТГ-ыг загвар байгууллага болгохын тулд тус байгууллагын хараат бус байдлыг хангах, өргөн хүрээтэй чиг үүрэг хариуцуулах, ажилтнуудын тоог нэмэх, төсвийн хүндрэл бэрхшээлгүй байлгах хэрэгтэй-


З.Баасанням: Төрийн албан тушаалтнууд оффшор бүсэд данс эзэмшихийг хориглосон хууль үгүйлэгдэж байна

2016/05/20  1717   0

Сүүлийн үед дэлхий дахинаа оффшор бүс дэх мэдээлэл шуугиан дэгдээж байна. Энэ шуугианд манай улсын иргэдийн нэр холбогдож байгаа. Тэр дундаа төрийн албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн эсэх талаар олон нийт ихэд сонирхож байна. Оффшор бүсийн асуудлаар Авлигатай тэмцэх газрын байр суурийг тус газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямаас тодрууллаа. 


Гэрээ шатаасай гэж хэн ч хүсдэггүй (Аян замын тэмдэглэл)

2016/05/02  2802   1

Бороо, цас дагуулсан тавдугаар сарын дундуур Авлигатай тэмцэх газрын ажилтнууд Хөвсгөл аймгийн сумдад албан томилолтоор ажиллав. Тавдугаар сар Хөвсгөл нутагт ч бас бороо, цас дагуулжээ. Хэдийгээр зуны урин гүйцэд ороогүй байсан ч газар ногоорч эхэлсэн байх агаад хөгшчүүлийн хэлдгээр өдий цагийн шар тос аль хэдийнэ өгөөжөө өгчээ.


Л.Батбаяр: Замын-Үүд дэх Гаалийн газарт авлига, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал байна

2016/04/29  2500   1

​Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Замын-Үүд дэх Гаалийн газарт ажиллаад иржээ. Ажлын хэсгийг ахалж явсан Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Л.Батбаяртай ярилцлаа. 


Ц.Цэцэгдэлгэрэх: Сонгуульд нэр дэвшигчид зөвхөн хөрөнгө, орлогоо мэдүүлнэ

2016/04/28  1667   0

​Сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ АТГ-т мэдүүлдэг хуультай. Энэ асуудлаар АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхтэй ярилцав. 

-Сонгуульд нэр дэвшигч хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах үүргийг хуульд хэрхэн заасан бэ? 


Л.Төр-Од: Нэг мөр зөв ойлгож хэрэглэнэ гэхээр Өршөөлийн хуулийг сүүлийн хэдэн сарын туршид буруу хэрэглэсэн гэсэн үг үү?

2016/04/19  1515   0

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Одын Монгол HD телевизийн “Оргил цаг” мэдээллийн хөтөлбөрт өгсөн ярилцлагыг сийрүүлэн хүргэе. 

-Сүүлийн үед яригдаад байгаа асуудлаар Танаас тодруулга авах гэсэн юм. АТГ-ын дарга Н.Ганболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэсэн. Дараагийн даргыг хэзээ томилох вэ? 

-Монгол Улсын Авлигын эсрэг хууль 2006 оны 7 дугаар сарын 6-нд батлагдан хэрэгжиж байгаа. Энэ хуулийн 21, 22 дугаар зүйлээр АТГ-ын дарга, дэд даргыг томилох, чөлөөлөх, бүрэн эрхтэй холбоотой асуудлыг зохицуулсан. 


Авлигатай тэмцэх газрын ажилтны нэг өдөр

2016/04/16  3883   4

Авлигатай тэмцэх газрын 4 дүгээр давхар дахь 401 тоот тасалгаанд 5 ажилтан сууна. Тэднийг Н.Мөнхбаяр, Ц.Баасандэлгэр, Б.Эрдэнэцэцэг, Л.Анхныбаяр, Т.Дэлгэрням гэнэ. Шинэ он гараад чухам энэ л өдрүүдэд тэдний ажил ид буцалж байгаа юм. Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны нэг өдрийн ажлын зураглалыг хүргэхээр энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэлээ. 


Ж.Батсайхан: Хууль зөрчигдөх тохиолдол бүрт АТГ нүдээ аниад дуугүй бай гэх боллоо

2016/04/14  1920   1

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайхантай ярилцав. Төрийн албанд томилогдох иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянах асуудлаар сүүлийн үед багагүй шүүмжлэл дагуулж байгаа бөгөөд энэ талаар Авлигатай тэмцэх газрын албан ёсны байр суурийг хүргэж байна. 

-Сонирхлын зөрчлийн нөхцөл байдал ер нь ямар түвшинд байна вэ?

-Сонирхлын зөрчлийн нөхцөл байдлыг тогтооход тодорхой хүчин зүйлсүүдийг заавал судлах ёстой. Тухайн зөрчлийг шалгахад ч гарцаагүй хянан шалгах шаардлагатай үндсэн нөхцөлүүд байдаг. Энэ нь нэгдүгээрт, сонирхлын зөрчилтэй шийдвэр ...


Авлигатай тэмцэх газар бол айсан хүнд хөдөлдөг аргал юм

2016/03/29  5155   1

Саяхны нэгэн өдөр УИХ-ын дэргэдэх байгууллагуудын дарга нар Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцлаа. Авлигатай тэмцэх газар нь УИХ-ын дэргэдэх байгууллагын нэг юм.


Л.Сүх-Очир: Хууль бус томилгоотой холбоотой асуудлаар Ц.Шаравдоржид албан бичиг хүргүүлсэн

2016/03/16  1477   0

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн онд 22 байгууллагын 453 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүлээн авч шалгажээ. Үүнээс зөрчилтэй мэдүүлсэн 47 албан тушаалтанд сануулах, цалингийн хэмжээг бууруулах, ажлаас халах хариуцлагыг тооцуулсан байна. 


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх