Хэн юу хэлэв?


Монгол Улс ЦАХИМ технологид бүрэн шилжвэл АВЛИГА 95 хувиар буурах боломжтой

2019/12/02  209   0

1990 оны үед залуучууд манлайлан жагсаж өнөөгийн “АВЛИГАЖСАН” ардчиллыг бүтээсэн гэдэг. Гэхдээ тухайн үед 25-30 настай байсан залуучууд өөрсдийн тэмцэж, өлсөж, жагсаж байж эхлүүлсэн зүйлээ 30 жилийн дараа АВЛИГАЖСАН НИЙГЭМ болно гэж огт төсөөлөөгүй байх л даа. Тийм учраас тэднийг буруутгаад яахав. Надад ийм нийтлэл бичих эрх чөлөөг авчирч өгсөнд нь баярлалаа гэж хэлье.


Авлигын асуудал гаарч байгаа нь Монгол хүний шуналтай холбоотой

2019/11/29  98   0

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэнтэй ярилцлаа.


Т.Баярхүү: Иргэдийн авлигатай тэмцэх мэдлэгийг нэмэгдүүлэх нь чухал байна

2019/11/22  290   0

Авлигатай тэмцэх газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүүтэй тус байгууллагын үйл ажиллагаатай холбоотой зарим асуудлаар ярилцлаа.


Х.Хашбаатар: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй 21 албан тушаалтны 17 нь шүүгч

2019/11/21  219   0

АТГ-аас төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 21 албан тушаалтныг нарийвчлан шалгаж эхэлжээ. Энэ талаар АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатараас тодрууллаа.


Ц.Цэцэгдэлгэрэх: Албан тушаалтнуудын ХОМ-ийг олон эх сурвалжийн мэдээлэл ашиглаж, түргэн шуурхай шалгахад хууль, эрх зүйн орчин дутмаг байна

2019/11/14  311   0

-УИХ-ын гишүүд нэгнээ үнэн бодит шүүнэ гэдэг эргэлзээтэй-

Төрийн албан хаагчид ХОМ-ээ Авлигатай тэмцэх газарт мэдээлдэг. АТГ-аас тус мэдүүлгээс орлого, зарлагыг тооцоолон тал бүрийн хяналт, шалгалт хийж, зөрчил илэрсэн тохиолдолд шаардлагатай арга хэмжээ авч ажилладаг. Харин УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг шалгах эрхийг 2012 оны Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулиар АТГ-аас салгаж Ёс зүйн дэд хороонд шилжүүлсэн. Нэг үгээр хэлбэл, гишүүд гишүүддээ хяналт тавьдаг болсон.

Төрийн албан хаагчийн ХОМ-ийн зөрчил дутагдал, тэдгээрт хяналт шалгалт хийх явцад тулгардаг бэрхшээл буюу хууль эрх зүйн хязгаарлагдмал орчны талаар АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхтэй ярилцлаа.


М.Даваатогтох: Явцын дунд хэрэг замхардаг гэх иргэдийн итгэл алдарсан байдалд цэг тавих цаг болсон

2019/11/11  947   0

-Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд байсан С.Баярцогт нарыг шалгаж дууссан-

Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч бөгөөд нэгдүгээр албаны дарга, ахлах комиссар М.Даваатогтохтой олны анхаарал татсан зарим хэргийн шалгалтын явцын талаар ярилцлаа.


Тони Квок: Хонконгийн АТГ-ын 1400 ажилтны 1000 нь мөрдөгч

2019/11/06  500   0

Хонконгийн Авлигатай тэмцэх хараат бус комиссын дэд дарга асан, тус байгууллагын үйл ажиллагаа хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байсан ноён Тони Квокыг Монголд ирээд байхад нь “DeFacto” нэвтрүүлгийн хөтлөгч Д.Жаргалсайхан зочноор урьж ярилцсан байна. Уг ярилцлагыг бүрэн эхээр нь сийрүүлэн хүргэе.


Ч.Жаргалбаатар: Улс төрд нөлөөллөө тогтоосон эрхмүүд ямар ч хэргийг яаж ийгээд хаацайлж байна

2019/10/24  199   0

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр манай улсад “Монгол Улс дахь авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” техникийн төсөл хэрэгжиж эхэллээ. Монгол Улсын Засгийн газраас Азийн хөгжлийн банкинд хүсэлт тавьсаны дагуу хэрэгжихээр болсон уг төслийн гүйцэтгэгч байгууллагаар АТГ, хэрэгжүүлэгч байгууллагаар УЕПГ, ШЕЗ сонгогджээ. Иргэдээс нийгэм дэх хариуцлагыг нэмэгдүүлэх, төсвийн үргүй зарлагыг бууруулах, авлигын хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг хүсэмжилж буй энэ цаг үед уг төсөл хэрэжиж эхэлж буйгаараа онцлог болж байна. Азийн сангийн 2019 онд хийсэн судалгаагаар Монгол Улс дахь авлигын хэрэг шийдвэрлэлтийн хувь 23.89 хувьтай байгаа нь Япон, БНСУ, зэрэг өндөр хөгжилтэй улсууд болон Хонконгтой харьцуулахад харьцангуй бага юм. Мөн энэ асуудал нь Монгол Улсын нэр хүндийг олон улсын түвшинд унагах нэг хүчин зүйл болж байгаа билээ.


"Зарим гэмт хэргийг шийдвэрлэгдэх хүртэл нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхааралд байлга гэж бидэнд зөвлөсөн"

2019/10/23  95   0

Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар энэ оны аравдугаар сараас 2021 оны хоёрдугаар улирал хүртлэх хугацаанд хэрэгжих “Монгол Улс дахь Авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн нээлт өнгөрөгч долоо хоногт болсон билээ. Энэ үеэр АТГ-ын дэд дарга Ж.Батсайханаас авлигын гэмт хэргийн шийдвэрлэлтийн талаар тодрууллаа.


Улсын ТӨСӨВ 10 их наяд, авлигачдын учруулсан ХОХИРОЛ 11.9 их наяд

2019/10/11  311   0

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ оны нэгдүгээр сарын 14-ий өдөр Монгол Улсын төсвийн орлого түүхэндээ анх удаа 10 их наяд төгрөг давсан талаар мэдээлэл хийж, хэн хүнгүй л баярласан. Бүр төсөв 1.2 тэрбумын ашигтай гарч, гялайсан даа. Тэгвэл 2019 оны эхний хагаст Авлигатай тэмцэх газар хуульд заасан харьяаллын 984 үйлдэлтэй, 283 холбогдогчтой, 834 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Гэмт хэргийг улмаас 11.9 их наяд төгрөгийн хохирол учирсан талаар АТГ-аас мэдээллээ. Энэ мөнгөөр юу хийж болох байсан талаар ч АТГ-ынхан постер хийж харуулсан. Тэгвэл 11.9 их наяд төгрөгийн хохирол учруулчихаад байгаа 834 хэргийн 9.4 хувийг шүүхэд шилжүүлэх, 36.9 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6.1 хувийг харяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж. Ерөнхийдөө мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн шийдвэрлэлт 53.7 хувьтай байгаа аж.


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх