Хэн юу хэлэв?


Авлигачид АТГ-тай тэмцэхээ больчихвол…

2016/04/27  2566   0

Авлига Монголын нийгмийг хэрсэн гэх ойлголт хүмүүсийн тархинд суугаад удаж байна. Нийгэмд ийм үзэл бодол төлөвшихөд төрийн албыг хувийн сонирхолдоо ашигласан хүмүүс буруутай. Хээл хахуулийн хэрэг газар авахаас сэргийлж авлигатай тэмцэх тусгай байгууллагыг ажиллуулах ёстой гэж үзсэн Монгол Улс 2006 онд АТГ-ыг байгуулсан.


Ц.Нямдорж: УИХ бол хуульд тайлбар хийх биш, өөрчлөлт оруулдаг байгууллага

2016/04/25  1312   0

-...Н.Энхбаярын ялтайд тооцогдох хугацааг хэрэгсэхгүй болгох тогтоолын төсөл Хууль зүйн байнгын хорооны хурлаар шууд л дэмжигдсэн. Энэ бол Н.Энхбаярыг МАН-тай эвсүүлэхгүй АН-ын арга заль гэж дүгнэх хүмүүс байна. Ер нь яаж яваад Хууль зүйн байнгын хороогоор энэ тогтоолын төсөл гэнэт ороод ирэв ээ? 


Д.Цэрэнжав: Авлигатай тэмцэхтэй холбоотой асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргах, хуульд өөрчлөлт оруулахдаа маш хянамгай хандахыг уриалж байна

2016/04/18  1631   0

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн Д.Цэрэнжав: 

-Манай улсын тулгамдсан асуудлыг манай засаг хэлэхдээ эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг гэдэг. Байдлыг харах юм бол хууль ёс, хууль ёс, хууль ёс болсон байна. Би хоёр санаа хэлье. Юуны өмнө хууль тогтоомжийг биелүүлэхгүй байна. Дагаж мөрдөхгүй байна.


Л.Төр-Од: Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу нээлттэй хэлэлцүүлэг хийх нь зүйтэй

2016/04/15  1198   0

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Од: 

-УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн өмнө нөхцөл байдал маш ээдрээтэй байна. Энэ цаг үед давхцуулаад АТГ-ын дарга чөлөөлөгдөх хүсэлтээ гэнэт гаргаад түүнийг нь өчигдөр УИХ-ын байнгын хороо хэлэлцээд хүлээн авч дэмжээд өнөөдөр яг одоо энэ мөчид УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байгаа асуудал бидний хувьд анхаарал татаж байна.


Т.Хасбаатар: АТГ хуулийн хүрээнд ажиллахад маш олон бэрхшээл үүсч байгаа

2016/04/14  1247   0

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн Т.Хасбаатар: 

-Монгол Улс бол Авлигын эсрэг хуультай. 1990 оноос хойш Монгол Улсын төсөв үе шаттайгаар өсч, улс орны эдийн засаг тэлж байгаа.


АТГ-ыг харлуулах сонирхол

2016/03/09  1670   2

Сонгууль ойртох тусам сонин, содон, сонирхолтой өнгө төрх бас элдэв захиалгат жагсаал цуглаан, акц өрнүүлдэг нь Монголын нийгэмд эртнээс тогтсон жишиг. Заримдаа үүнийг “Хаврын синдром” гэж нэрийдэх нь ч бий.


Улстөрчдийн зангидсан нударгаар “Хараат бус”-уудаа элэгдүүлсээр байх уу

2016/03/01  1339   1

Улс төрийн үйл явдал санамсаргүй өрнөнө гэж бараг байдаггүй. Нэг бол эртнээс нарийн төлөвлөсөн, эсвэл тохиролцсон байх нь ердийн үзэгдэл. УИХ-ын ээлжит бус чуулганаар Цэцийн даргыг огцруулах ганцхан асуудал хэлэлцээд завсарласнаас хара-хад эрх баригчид Ж.Амарсанаа гэдэг хүнийг огцруулах ганц хүсэлтэй байсан нь тааж ядах юмгүй ойлгогдов. 


Авлига Монголд 2020 он хүртэл буурахгүй

2016/03/01  1383   0

Нийтлэлч Д.Жаргалсайхан

Монгол Улс 2015 оны авлигын үзүүлэлтээр (“Транспаренси интернэшнл” байгууллагын) 100 онооноос 39-ийг авч 168 орноос 72, урд хөрш 37 оноогоор 84, хойд хөрш 29 оноогоор 119 дүгээр байрт жагсав. Жагсаалтыг Дани 91 оноогоор тэргүүлж, Финланд, Швед, Шинэ Зеланд удааллаа.


Ө.Энхтөр: 2015 онд 401 холбогдогчийн 28-д нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан

2016/02/25  1992   0

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ө.Энхтөр:

-Авлигатай тэмцэх газар 2015 онд хуульд заасан харьяаллын 345 үйлдэл, 410 холбогдогчтой 238 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллаага явуулсан. Эрүүгийн хэрэгт 410 хүн шалгагдсан. Эдгээр 410 холбогдогчоос 28 сэжигтэн, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна


Ц.Нямдорж: АТГ-тай байлдсанаас өөртэйгөө байлдсан нь дээр. Шуналтайгаа байлд. Нүгэлтэйгээ байлд

2015/12/11  1567   3

​-Өнөөдөр манайд хамгийн их эрх мэдэлтэй хүмүүс АТГ-ынхан юм биш үү. Энэ хүмүүсийг цаашид яах ёстой вэ?

-Эрх мэдэлгүй байхдаа авлигатай тэмцэнэ гэж манай АН-ынхан их ярьсан. 2005 онд М.Энхсайхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ “Авлигачдыг цээрлүүлнэ” гэсэн цуст лоозонтой орж байсан. 2009 онд “Авлигачдын нурууг бөхийлгөж, ард түмний нурууг тэнийлгэнэ” гэж Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуульд орж байсан. Н.Алтанхуяг Ерөнхий сайд болчихоод “Авлигатай тэмцэхэд найраа байхгүй шүү” гэж Их Хурлын индэр дээрээс ярьж байсан. Тэгж байсан хүмүүсийн зарим нь өнөөдөр авлигатай биш АТГ-тай тэмцэх ажилтай болчих юм. Хүрээллийнх нь хүмүүс элдэв зүйлд орооцолдоод ирэхээр ингэж зүсээ хувиргадаг юм байна. Авлига асуудал мөн үү гэвэл мөн. Хамгийн сүүлд гэхэд өрөөндөө мөнгө авч байгаад л баригдлаа. Ийм зүйлтэй тэмцэхгүй гээд яах юм. Үүнтэй тэмцдэг байгууллагыг ингэж ад үзэж болохгүй.


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх