2015/03/06 1553 0
Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг авлигын эсрэг үйл ажиллагааны 2014 оны үнэлгээгээр хангалтгүй оноо авсан Говь-Алтай аймагт ажиллаж байна.
2015/03/06 1770 0
Авлигатай тэмцэх газраас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн асуудлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Говь-Алтай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга А.Дэлгэржаргал нарт албан бичиг хүргүүлэв.
2015/03/04 2007 0
Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт ажиллах явцад зарим дүүргийн Засаг даргын Тамгын газрын авто машинуудад чанга яригч, дуут дохио, гэрлэн дохио худалдан авахад төсвөөс мөнгө зарцуулж, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.7-д заасан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, албан тушаалын байдлаа ашиглан давуу эрх эдэлсэн авлигын шинжтэй зөрчлийг илрүүлжээ.
2015/03/03 1817 0
Авлигатай тэмцэх газар авлигын эсрэг үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авах, арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж, хууль тогтоомжуудыг сурталчлах, судалгааны дүн танилцуулах, судалгаа авах зорилгоор нийслэлийн Налайх дүүрэгт ажиллав.
2015/02/05 1536 0
Авлигатай тэмцэх газар авлигын эсрэг 2014 үйл ажиллагааны үнэлгээгээр хангалтгүй оноо авсан Мал эмнэлэг, үржлийн газарт тусгайлан ажлын хэсэг гаргаж ажиллалаа.
2015/02/04 2158 0
Авлигатай тэмцэх газар олон нийтийн оролцоонд тулгуурласан, хөндлөнгийн хараат бус “Шинжээчдийн баг”-ийг ажиллуулж, төрийн байгууллагын авлигын эсрэг 2014 оны үйл ажиллагаанд үнэлгээ хийлгэсэн билээ.
2015/02/03 1685 0
Авлигатай тэмцэх газрын албан хаагчид Дархан-Уул, Орхон аймагт томилолтоор ажиллаж, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын нийт 800 ажилтан, албан хаагчид авлигын эсрэг хууль тогтоомжид орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдээлж, хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүрдүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах чиглэлээр сургалт зохион байгууллаа.
2014/11/14 3565 0
Авлигатай тэмцэх газраас төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газартай хамтран 2008 оноос яам, агентлаг, аймаг, нийслэлийн түвшинд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ирсэн.
2013/12/30 3042 0
“Төрийн байгууллагаас авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагааг үнэлэх” энэхүү сонирхолтой ажлыг гүйцэтгэх боломж олгосон АНУ-ын Азийн сангийн суурин Төлөөлөгч, Хатагтай Meloney C.Lindberg, Дэд суурин Төлөөлөгч, Хатагтай Tirza Thevnissen, Засаглалын хөтөлбөрийн менежер А.Баянмөнх, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн хамт олон, түүний дотор өдөр тутам холбоотой байж, дэмжиж, зөвлөж, байнга хамтран ажилласан тус хэлтсийн комиссар, Хатагтай Л.Нарантуяа нарт гүн талархал илэрхийлж байна.
2013/12/30 3012 0
Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын захиалгаар АНУ-ын Азийн сангийн “Монгол Улсад Засаглал, Ил тод байдлыг дэмжих төсөл”-ийн хүрээнд хөндлөнгийн шинжээчдийн баг нийслэл болон 21 аймгийн ЗДТГ, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгж байгууллагын 2013 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлгээ хийж, тайланг бэлтгэн гаргав.
Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.
ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН