Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа


Aвлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа

2011/06/29  5323   0

Aвлигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг Эрүүгийн хуульд заасан бусад хэргийн нэг адил ерөнхий буюу нийтлэг, тусгай буюу нэг бүрчилсэн гэж хоёр ангилан үзнэ. Aвлигаас урьдчилан сэргийлэх ерөнхий арга хэмжээ нь тухайн улс орны нийгмийн амьдралд бодит үзэгдэл болсон авлигын гэмт явдал үүсэх улс нийгмийн чанартай шалтгаан, нөхцөлийг илрүүлэн олж арилган устгах, улмаар авлигыг таслан зогсоох зорилгоор авч хэрэгжүүлж байгаа ажлуудын нийлбэр байдаг.

Авлигаас урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоох талаар төрийн байгууллага, албан тушаалтны хүлээх үүрэг, хариуцлагa

2011/06/29  4923   0

Авлигын эсрэг хуульд авлигаас урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоох талаар төрийн байгууллага, албан тушаалтны хүлээх үүрэг, хариуцлагын дор дурдсанаар тодорхойлж өгсөн:

  • Тодорхой бодлого боловсруулах, шийдвэр гаргахын өмнө олон нийтийн анхаарал татаж буй мэдээллийг нээлттэй болгох, сонирхогч иргэн, хуулийн этгээдэд бодлого, байр сууриа танилцуулах, харилцан зөвлөлдөж ажиллах боломж бүрдүүлэх

Байгууллагын ажилтнуудын зан үйлд нөлөөлөх, өөрчлөхийн тулд ямар арга хэмжээ авах вэ?

2011/06/29  5994   0

Хүний ажил албан дээрээ биеэ авч явах зан үйл нь байгууллагын соёлоос ихээхэн шалтгаалдаг болох нь тогтоогдсон байдаг. Тиймээс хүний зан үйлийг өөрчлөх нэг чухал арга бол эерэг үнэт зүйл болон ёс зүйг ажлын байран дээр төлөвшүүлэх явдал юм. Үүний тулд хамгийн түгээмэл хэрэглэгддэг аргууд бол ёс зүйн дүрэм, манлайлал, сургалт хөгжил юм.


Зөвлөмж

2011/06/29  4210   0

Төрийн байгууллагын хүнд суртлыг багасгах, төрийн үйлчилгээг ил тод, хөнгөн шуурхай болгох, улмаар авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээллийг хүртээмжтэй болгох, иргэдийн оролцоог хангах талаар дор дурдсан зүйлийг хангаж ажиллахыг зөвлөж байна.


Хүн амын талаас дээш хувь нь Авлигатай тэмцэх газарт итгэж байна

2011/06/29  3938   0

АНУ-ын Азийн сангийн хагас жил тутам хийдэг тав дахь удаагийн судалгааны дүн гарчээ. “Авлигаас ангид, шударга ёс, үнэн шударга байдлын төлөө” ажиллах уриатай Азийн сан нь авлигын түвшин тогтоох судалгааг манай улсын төр, засаг, ямар нэгэн байгууллага, хувь хүнээс үл хамааран бие даасан байдлаар хийдэг ажээ. Олон улсын хэмжүүрээр авдаг энэхүү судалгааг бодит байдалд хамгийн дөхүү нь гэж бусад мэргэжлийн байгууллагууд, судлаачид үнэлдэг юм байна.


Хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг машины “ходоод”-оос дор үзсээр байх уу?

2011/06/29  4165   0

Томчууд бид төмөр хүлэгтээ тохирох шатахууныг ямар ч үнээр болтугай яаж ийгээд олчихдог хэрнээ алдрай бяцхан үрсийнхээ аманд ямар гээчийн хүнс орж байгааг анзаарахгүй л яваа мэт санагдана. Машины “ходоод” хүү, охины тань эрүүл мэндээс хямдхан баймааргүй.


“Хүнд суртал”-тай журмуудыг ирэх сард багтаан хүчингүй болгоно

2011/06/29  3969   0

Төрийн байгууллагуудаас үндэслэлгүй төлбөр хураамж авдаг явдлыг таслан зогсоох зорилгоор төрийн бүх төрлийн үйлчилгээний үнэ, тарифыг бодитой тогтоох Авлигатай тэмцэх газраас гаргасан саналыг Засгийн газар дэмжжээ. Энэ тухай Авлигатай тэмцэх газрын хэвлэлийн төлөөлөгч Т.Мөнхтунгалагаас тодрууллаа.
 


Авлига, хээл хахуулийн “төрсөн дүү”

2011/06/29  3923   0

Авлигатай тэмцэх газар иргэдээс мэдээлэл хүлээн авах 19-69 утсыг ажиллуулж эхлээд багагүй хугацаа өнгөрөв. Гэхдээ энэ утсаар авлигын гэмт хэргийн шинж чанартай мэдээллийг хүлээн авахгүй гэдгийг иргэдэд ахин нэг сануулахад буруудахгүй болов уу.


Зөвлөмж

2011/06/29  3944   0

Нийслэл, дүүргийн газрын албаны ажилтнуудаас иргэд, байгууллагын хүсэлтийг шийдвэрлэхдээ учруулдаг хүнд суртал чирэгдлийг багасгах, авлига үүсэхэд хүргэдэг шалтгаан, нөхцөлийг арилгах, тэдгээрийг цаашид бий болохоос урьдчилан сэргийлэхийн тулд Авлигын эсрэг хуулийн 6 ба 18 дугаар зүйлд заасныг үндэслэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна:


УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх