Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа


Үндэслэлгүйгээр нэмэлт төлбөр шаардсан эмчид сахилгын шийтгэл ногдуулжээ

2015/04/02  1810   0

Авлигатай тэмцэх газрын 1800-1969 утсаар ирүүлсэн гомдлын дагуу Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ДОХ, бэлгийн замаар дамжих өвчний кабинетийн эмч Д.Цэвэлмаад холбогдох асуудлыг шалгаж, шийдвэрлэлээ. 


Өөртөө урамшуулал олгосон албан тушаалтнуудад хариуцлага тооцууллаа

2015/03/31  2018   0

Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг нийслэлийн Налайх дүүргийн төрийн байгууллагууд дахь авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн явц байдалтай танилцав. 


Нийслэлийн Налайх дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд олгодог сар тутмын урамшууллыг зогсоов

2015/03/30  1460   0

Авлигатай тэмцэх газраас нийслэлийн Налайх дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн болон Хурлын 2014 оны тогтоол, тэмдэглэл, Хурлын даргын захирамж, ирсэн, явсан бичгийн бүртгэл, албан бичгүүд, Хурлаас баталсан хөтөлбөр, шийдвэрүүдээс авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах чиглэлээр хүргүүлсэн юм.


Иргэдээс үндэслэлгүй авч байгаа 20000 төгрөгийн хураамжийг таслан зогсоох шаардлагатай гэж үзэв

2015/03/24  1747   0

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, чиг үүргийг судлан танилцах зорилгоор Барилгын хөгжлийн төв төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт ажиллав.


Авлигын эсрэг үйл ажиллагааг шинэ шатанд гаргахад идэвх, санаачилгатай ажиллахаа Нийслэлийн удирдлага мэдэгдлээ

2015/03/20  1403   0

Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн авлигын эсрэг үйл ажиллагааны хэрэгжилттэй танилцах явцад илэрсэн зөрчлийг арилгуулах, хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд мэдээлэл хүргүүлсэн билээ. 


Нийслэлийн Налайх дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд үндэслэлгүйгээр урамшуулал олгодгийг тогтоов

2015/03/19  1632   0

Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж, тус дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн болон Хурлын 2014 оны тогтоол, тэмдэглэл, Хурлын даргын захирамж, ирсэн, явсан бичгийн бүртгэл, албан бичгүүд, Хурлаас баталсан хөтөлбөр, шийдвэрүүдээс авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж, хянан үзлээ. 


Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Ховд аймгийн зарим суманд ажиллав

2015/03/16  1490   0

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Ховд аймгийн Дарви, Зэрэг, Манхан, Жаргалан суманд ажиллалаа. Ховд аймгийн Дарви, Зэрэг, Манхан сумын Засаг даргын захирамж, Засаг даргын Тамгын газрын даргын тушаал, ИТХ-ын тогтоол, хурлын даргын захирамж, хуралдааны материал зэрэг 2014 оны 4 дүгээр сараас 2015 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны баримт бичиг, мөн өнгөрсөн онд ажилласан ажлын хэсгийн илрүүлсэн зөрчил дутагдлыг арилгасан байдалтай газар дээр нь үзэж танилцав.


Авлигатай тэмцэх газрын саналын дагуу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга хууль зөрчсөн тушаалуудаа хүчингүй болгов

2015/03/13  1737   0

Авлигатай тэмцэх газраас ажлын хэсэг томилогдож, нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал болон гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хүргүүлсэн мөрдөн байцаагчийн мэдэгдлийн хэрэгжилттэй танилцлаа.


Сангийн яаманд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна

2015/03/11  1538   0

Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагуудын 2014 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд хөндлөнгийн “Шинжээчдийн баг”-аас яамдуудад хийсэн үнэлгээгээр өмнөх оны үнэлгээ нь буурсанд дүгнэлт хийж, үйл ажиллагааны нь ил тод, нээлттэй байдлыг хангахад чиглэсэн нэгбүрчилсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх, заавар зөвлөгөө өгөх, ...


Нийслэлийн Баянгол дүүргийн ИТХ, Засаг дарга нарт хүргүүлсэн Зөвлөмжийн биелэлттэй танилцав

2015/03/09  1433   0

Авлигатай тэмцэх газраас 2014 онд нийслэлийн Баянгол дүүрэгт ажиллаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хууль тогтоомж зөрчсөн журам хүчингүй болгох, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах чиглэлээр дүүргийн ИТХ, Засаг дарга нарт хүргүүлсэн Зөвлөмжийн биелэлттэй танилцав. 


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх