Үйл явдлын тойм


УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаанаар томилогдсон төрийн өндөр албан тушаалтнууд болон дэд сайдуудыг мэдүүлгээ гаргахыг анхааруулав

2019/01/09  424   0

2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаанаар томилогдсон төрийн өндөр албан тушаалтнууд болон яамдын дэд сайдууд авлигын эсрэг хууль тогтоомжид заасан хугацаанд багтаан мэдүүлгээ гаргаж бүртгүүлэхийг Авлигатай тэмцэх газар анхааруулж мэдээлэл гаргалаа.


Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд мэдээлэв

2019/01/08  742   0

2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ-ын гишүүд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх хуулийн хугацаа 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөр дуусгавар болсон бөгөөд хуульд зааснаар УИХ-ын 76 гишүүн 2015 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ 100 хувь гаргаж бүртгүүлсэн байна.


Х.ЭНХЖАРГАЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН АЖЛЫГ ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТАД ӨГЬЕ

2019/01/07  454   0

Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Од, гишүүн Д.Цэрэнжав, М.Оюунчимэг, Б.Нямдорж нарын төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа. Энэ нь Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалын албан ажлаа хүлээж авснаас хойших анхны уулзалт юм.


Н.БАТСҮХ, Ч.АМАРЖАРГАЛ НАРТ ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ

2019/01/04  546   0

Нийслэлийн Баянзүрх дүүргийн газрын албаны эрх бүхий албан тушаалтан нар нь Газрын тухай хууль, холбогдох журмыг зөрчиж 2015 оноос хойш бусдаас их хэмжээний бэлэн мөнгө, амины орон сууц, гаражийн зогсоол зэргийг хахуульд авсан гэх авлигын гэмт хэрэгт АТГ мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн.


АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГААР Х.ЭНХЖАРГАЛ ТОМИЛОГДЛОО

2019/01/03  451   0

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаар тогтоолоор Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх зүйлийг үндэслэн Хүрэлсүхийн Энхжаргалыг Авлигатай тэмцэх газрын даргаар томилж, өнөөдөр ажлаа хүлээн авлаа.


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх