АТГ эрүүгийн ямар хэргийг шалгадаг вэ?


2011/10/10  3149   0


Авлигатай тэмцэх газар Эрүүгийн хуулийн 28 дугаар бүлгийн 263 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, 264 дүгээр зүйлд заасан төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, 265 дугаар зүйлд заасан төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах, 266 дугаар зүйлд заасан төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, 268 дугаар зүйлд заасан хээл хахууль авах, 269 дүгээр зүйлд заасан хээл хахууль өгөх, 270 дугаар зүйлд заасан хээл хахууль зуучлах, 273 дугаар зүйлд заасан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэсэн найман төрлийн эрүүгийн хэрэгт байцаан шийтгэх ажиллагаа явуулдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар дээрх найман төрлийн хэргийг Авлигатай тэмцэх газарт шалгахаар харъяалуулсан байдаг.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх