Мөрдөн байцаалтын ажиллагаанд байгаа хэргийн талаар мэдээллийг иргэд, олон нийт авч болох уу?


2011/10/10  2900   0


Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг гагцхүү прокурорын зөвшөөрснөөр, түүний бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдээлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааж өгсөн байдаг. Мөрдөн байцаалтын ажиллагааны нууцлалыг хангах, хадгалахын тулд хуульд ингэж заасан учраас мөрдөн байцаалтын ажиллагаанд байгаа хэргийн талаар нийтэд мэдээлэх, мэдээлэл өгөх боломжгүй байдаг. Харин уг хэрэг шүүхийн байгууллагаар эцэслэн шийдвэрлэгдсэний дараа хэргийн тухай мэдээллийг холбогдох байгууллагаас авах боломжтой болно.

Write comment