Хөрөнгө, орлогоо санаатай худал мэдүүлсэн тохиолдолд авах арга хэмжээ


2011/10/10  2916   0


Асуулт: Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөгүй, санаатай худлаа мэдүүлбэл албан тушаалаас нь халах, түдгэлзүүлэх, огцруулах үндэслэл болох тухай заасан. Энэ арга хэмжээг хэн хэрэгжүүлэх вэ?
Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилтан Х.У

Хариулт: Албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаанд нь өгөөгүй, санаатай худал мэдүүлсэн талаарх мэдээлэл ирвэл Авлигатай тэмцэх газар шалгаж тогтооно. Хэрэв Албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаанд нь өгөөгүй, санаатай худал мэдүүлсэн нь тогтоогдвол тухайн албан тушаалтантай хариуцлага тооцох асуудлаар үндэслэл, дүгнэлтийг Авлигатай тэмцэх газар гаргана. Авлигатай тэмцэх газраас өгсөн үндэслэл, дүгнэлтийг хүлээж авсан тухайн албан тушаалтны харъяалах дээд байгууллага, эвсэл удирдах албан тушаалтан нь хуулийн дагуу хариуцлага тооцох юм.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх