Танай байгууллагад гомдол, мэдээллийг яаж хүлээж авдаг вэ?


2012/10/16  2476   3


Асуулт: Танай байгууллагад гомдол, мэдээллийг яаж хүлээж авдаг вэ?

Хариулт: Манай байгууллагын Мөрдөн шалгах хэлтсийн Гомдол, мэдээлэл, тоо бүртгэлийн нэг ажилтан ажлын цагаар биечлэн болон утсаар /18001969, 311919/, шуудангаар, бичгээр, амаар ,интернэтээр тус тус хүлээн авах ба ажлын бус цагаар ирж байгаа гомдол , мэдээлэлд / 18001969 дугаарын утас нь автомат хариулагчтай / интернэтээр ирүүлсэн гомдлыг маргааш нь хүлээн авч холбогдох хууль зүйн зөвлөгөөг өгч ажиллаж байна.

Асуулт: Танай байгууллагад гомдол, мэдээлэл өгвөл миний нэрийг нууцлах уу?

Хариулт: Та хэрвээ хүсвэл нэрээ нууцлан өгч болно. Гэхдээ таны өгсөн мэдээллийн дагуу бид таньд ямар нэгэн байдлаар эргэж хариу мэдэгдэх ёстой.

Асуулт: Танай байгууллага ямар ямар гэмт хэргийг болон гомдол, мэдээллийг шалгадаг вэ?

Хариулт: Эрүүгийн байцаан шийтгэх Хуулийн 27 дугаар зүйлд заасан 9-н төрлийн гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулдаг. /Эрүүгийн хуулийн 263,264,265,266,268,269,270,2701.1,273/ Дээрх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаж шийдвэрлэдэг.

2010 оны Улсын ерөнхий прокурорын 170 дугаар тушаалаар Цагдаагийн байгууллагын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч болон ЭБШХ-ийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаас бусад тагнуулын байгууллагын ажилтны дээрх гэмт хэргийг үйлдсэн эрүүгийн хэрэг болон гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас мөрдөн байцаалт явуулдаг.

Сэтгэгдэл бичих


зочин    103.26.194.147

Хариулах 2015 оны 06 сарын 09
Дархан уу аймгийн мэргэжлйн хяналт болон тамгын газрын үлхөдлөхийн бүртгэлиин хүмүүсийг шалгах хэрэгтэй байна. Учир нь дарханд байдаг парк таун хотхоны м2 ыг эдгээр нөхдийн хуйвалдаанаар гэрчилгээн дээр нэмж бичин 300 гаран айлыг хохироогод байна. Энэ асуудлийг шийдввэрлэж өгөхгүй бол иргэд өдөр бүр хохирч байнй

Зочин    103.11.192.34

Хариулах 2015 оны 03 сарын 24
АТГ сайн ажиллаж байгаа та бүхэнд ажлын амжилт хүсье. Иргэдийн дунд ноцтой нэг яриа байдаг. Баян-Өлгий аймгийн эрчим хүчний тендерийг шалгавал нэгэн эрхэм гишүүний төрөөр яаж тоглосоныг харах болно гэдэг үг оргүй биш байхаа .

Jirgee    43.242.240.2

Хариулах 2015 оны 03 сарын 05
Darkhan-Uul aimgiin Auditiin gazriin darga S.Chinzorig gegch Tusviin 7 saya tugruguur gadaad ayalsan suragtai. uuniig sshalgah estoi baiguullaga tanaih baimaar

АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх