142 тэрбум батыг хэмнэх авлигатай тэмцэх арга


2019/09/11  357   0


Тайланд улсын Авлигын эсрэг үндэсний хороо авлигатай тэмцэх хоёр чухал арга хэрэгсэл болох “Шударга байдлын гэрээ”, “Барилгын салбарын ил тод байдлын санаачилга”-ыг хэрэгжүүлснээр 142.76 тэрбум батыг хэмнэх төлөвтэй байгаагаа Засгийн газартаа уламжиллаа.

Тайландын Худалдааны танхим болон Авлигын эсрэг үндэсний хорооны дэд ерөнхийлөгч Вичай Ассарасакорны хэлснээр дээрхи хоёр тогтолцоог 2015 оноос хойш тус улсын Хяналтын ерөнхий газар болон хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагаагаар хэрэгжүүлсээр байгаа аж.

“Шударга байдлын гэрээ”-г ашиглаж эхэлснээс хойш 97 тэрбум бат, Барилгын салбарын ил тод байдлын санаачилга”-аас 37.45 тэрбум батыг тус тус хэмнэсэн бол 230 сайн дурын ажиглагчид хяналт тавьж ажилласан байна.

Тус улсын авлигатай тэмцэх байгууллагын мэдээллээр дээрхи амжилттай хэрэгжиж, үр дүнгээ өгч буй тогтолцоог бусад салбар дахь улсын хэмжээний мега төслүүд дээр ч ашиглаж эхлэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх