Хөрөнгө орлогоо мэдүүлдэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэж хадгалдаг албан тушаалтнуудад сургалт хийв /2011.08.04/


2011/08/04  3976   0


Авлигатай тэмцэх газрын хоёр ажилтан Увс аймагт томилолтоор ажиллаад ирлээ.
Тэдгээр ажилтнууд ХБНГУ-ын Конрад-Аденауэрын сангийн санхүүжилтээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Увс аймгийн ИТХ, ЗДТГ хамтран Увс аймагт зохион байгуулсан “Нутгийн удирдлагын манлайллыг хангах нь” сэдэвт семинарт оролцсон Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн аймаг, сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга нарт хөрөнгө орлогын мэдүүлэг үнэн зөв гаргах, мэдүүлгийг бүртгэж хадгалах чиглэлээр сургалт хийсэн байна.

Увс аймагт ажиллаад ирсэн Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн ажилтан Ц.Цэцэгдэлгэрэхээс сургалтын үр дүнгийн талаар дараах зүйлийг тодрууллаа.

-Хэчнээн албан тушаалтан сургалтад хамрагдав, үр дүн юу байна вэ?

-Увс, Ховд, Баян өлгий аймгийн бүх сумдын ЗДТГ-ын дарга, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, нийт 100 гаруй хүмүүс сургалтад хамрагдлаа.
Сургалт зохион байгуулсны үр дүнд нутгийн өөрөө удирдах болон захиргааны мэргэшсэн албаны удирдах ажилтнуудад хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахад шаардлагатай хэрэгцээтэй мэдлэг, мэдээлэл өгч, цаашид хөрөнгө орлогоо алдаагүй, үнэн зөв мэдүүлэхэд ач холбогдолтой болсон. Семинарт оролцогчдоос гадна ШШГЕГ-аас тавьсан хүсэлтийн дагуу Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагчдад сургалт хийж, сонирхсон асуултанд нь хариулж, зөвлөгөө өгсөн.

Хөрөнгө орлогоо мэдүүлдэг албан тушаалтнуудаас гадна сумдын анхан шатны нэгжид хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэж, хадгалах чиглэлээр ажиллаж буй эрх бүхий албан тушаалтнуудад энэ чиг үүрэгтэй нь холбогдуулан арга зүйн зөвлөгөө өгөх сургалт зохион байгуулсан нь үр дүнтэй болсон гэж үзэж байна.

-Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагчдад сургалтыг ер нь ямар хэлбэрээр зохион байгуулдаг юм бэ?

-Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтнуудаас тест хэлбэрээр асуулт асууж, бодлого бодуулж тэдгээрийн гаргасан зөрчлийн талаар харилцан ярилцаж цаашид хууль тогтоомжийн хүрээнд хэрхэн үнэн зөв мэдүүлэх талаар арга зүйн зөвлөгөө өгөх, харилцан ярилцах хэлбэрээр сургалтыг зохион байгуулдаг.

Мөн хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэж хадгалдаг эрх бүхий албан тушаалтнуудад хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэж авахдаа хэрхэн хяналт тавьж авах, хөрөнгө, орлогын мэдүүлгийг нууцлалыг хэрхэн хангаж ажиллах, иргэд олон нийтэд мэдээллийг хэрхэн хүргэж ажиллах талаар арга зүйн зөвлөгөө өгдөг.

-Авлигатай тэмцэх газар хөрөнгө, орлогын мэдүүлгийг улсын хэмжээнд зохион байгуулахдаа хэдэн байгууллагын хэчнээн эрх бүхий албан тушаалтантай хамтран ажилладаг вэ?

-Жил бүр хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулахдаа Авлигын эсрэг хуулийн 11-р зүйлийн 11.1.2-т заасны дагуу Авлигатай тэмцэх газарт тайлан мэдээ ирүүлэх үүрэг бүхий Төрийн захиргааны төв, орон нутгийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий 119 байгууллагын 119 эрх бүхий албан тушаалтантай шууд харилцан хамтран ажилладаг. Эдгээр байгууллага нь өөрсдийн салбар нэгжүүдэд хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх эрх бүхий албан тушаалтнуудыг томилуулан ажиллуулдаг бөгөөд одоогоор улсын хэмжээнд 3000 гаруй салбар нэгжид хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэн хүлээн авч, хяналт тавьж, хадгалж байна.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх