Шударга ёс оюутны нүдээр - МУИС ийн 2-р курсийн оюутан Г. Урангоо


2011/10/25  2795   0


Хүмүүс шударга ёс гэж юу байдгийг мэддэг. Харин шударга ёс гэж яг юуг ойлгох ойлголт нь харилцан адилгүй байдаг байх. Ирээдүйдээ хөтлөгдөж яваа залуус бид шударга ёс гэж яг юуг ойлгодог юм бол. Аливаа зүйл үнэн бас шударга байж л шударга ёсонд нийцнэ гэж би хувьдаа боддог. Үнэн, шударга хоёр нийцэж байх ёстой зүйл бол хууль юм. Тэгэхээр хууль өөрөө шударга ёсонд нийцсэн байж чаддаг болов уу?

“Шоовдорлогдсон хүмүүс” зохиол дээр хуулийг дагуу ажиллаж ирсэн нэгэн мөрдөн байцаагч өлссөнөөсөө болж ганц удаа хулгай хийн шоронд орон, тэндээс оргосон нэгэн оргодолын араас олон жил мөшгидөг. Хоригдол түүний амийг нь аварсан ч гэсэн тэрээр хуулиндаа захирагдан түүнийг тавьж явуулдаггүй. Нөгөө хоригдол засарч хүмүүжин шал өөр хүн болсон байвч мөрдөгч түүнийг тааралдах болгондоо барьж авахыг оролдоно. Эцэст нь мөрдөгч өөрийнхөө дотоод ухамсарт нь дийлдэж түүнийг тавьж явуулдаг. Хүн хэрвээ ямагт хуулийг дагаж мөрдөх юм бол тэр хүн шударга байж чадна. Гэхдээ насаараа хуулийн дагуу явсан энэ мөрдөгчийн үйлдэл нь өөрөө шударга ёсонд нийцэж байна гэжүү. Тэр мөрдөгч эцсийн дүндээ хуулийн шударгыг дагаж байсан нь уу эсвэл дотоод үнэмшлийнхээ шударгыг дагасан хоёрын аль шударга ёсонд илүү нийцэх бол.

Ямагт баатар байх боломжгүй. Гэхдээ хүн хэвээрээ байх боломж хэзээд олддог.(Гёте) Тэгвэл шударга ёс бидэнд хүн хэвээрээ байх боломжийг маань олгодог байх.

Англид нэгэн ийм хэрэг гарчээ. Нэг залуу баян өвөөтэйгээ хоёулаа амьдардаг байж. Нэг өдөр өвөө шинэ найз бүсгүйтэй болоход нөгөө залуу өвөөгөө өөр хүнд эд хөрөнгөө үлдээх вий хэмээн айж өвөөгөө алан шоронд суужээ. Тэр өвөөгөө алсан болохоор эдлэх ёстой ялаа хуулийн дагуу эдэлсэн байна. Шоронгоос гараад өөрийн хууль ёсны дагуу өвлөгдөх эд хөрөнгөө авах гэтэл английн шүүх тэрэнд эд хөрөнгийг нь шударга ёсонд нийцэхгүй хэмээн өгөөгүй байна. Энэ бүхэн таньд монголд болсон хадгаламж зээлийн хоршооны хэргийг санагдуулж магадгүй. Хүмүүсийн их хэмжээний мөнгийг луйвардан арван жил шоронд суугаад гарч ирэхдээ тэрбумтан шиг амьдрах нь шударга ёсонд нийцнэ гэж үү. Энэ бүхнээс харахад монголд үйлчилж байгаа зарим хууль шударга ёсонд нийцэж байгаа эсэх нь надад эргэлзээтэй юм. Гэхдээ бусдын сайн сайхны төлөө ганц хүнд буруу зүйл хийх нь яавч шударга ёс биш гэж бид бодож байна. Шударга ёс худалдагдахаараа л үхдэг. (Жорж Санд) Магадгүй энэ үг хорвоо дээрхи туйлын үнэн зүйлсийн нэг нь байх.

МУИС ийн 2-р курсийн оюутан Г. Урангоо

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх