Шударга ёс оюутны нүдээр - МУИС-НШУС Философи 3-р курсын оюутан М.Саулегүл


2011/10/25  3583   0


Манай улсад юу хамгийн ховор эрдэнэ вэ? Гэсэн асуудлаар энэхүү эргэцүүллээ эхэлье. Яагаад гэвэл сүүлийн жилүүдэд иргэний нийгмийн амин сүнс болсон шударга ёс хэтэрхий бид бүхнээс холдон одсон байна. Үндсэн хуулиндаа энэрэнгүй, хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлоон байгуулна хэмээн тод томруунаар бичсэн байдаг боловч нийгэмд бодитой хэрэгжиж чадахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Нийгмийн бүхий л салбарт шударга ёс алдагдсан төдийгүй хүнд суртал шат дараатай хэрэгждэг болсон. Шударга хүн, шударга төр, шударга хууль, шударга зарчим, шударга шийдвэр, шударга өрсөлдөөн гэх мэт олон тодотголтой үгсийг бид дандаа ярьдаг. Тэгвэл бидний яриад байгаа эдгээр зүйлс үнэхээр бидэнд хэрэгтэй болов уу? Хэрвээ тийм бол яагаад хэрэгтэй байгаа юм бэ? Гэж бид өөрсдөөсөө асууя. Мэдээж хүн бүр өөр өөрийнхөөрөө тайлбарлана. Гэхдээ эцсийн уулзах цэг нь иргэний нийгэмд орших зайлшгүй шаардлагатай зүйл нь шударга ёс юм. Шударга ёсыг олон хүчин зүйлстэй холбож тайлбарлаж болно. Нийгмийн улс төрийн, эдийн засаг, хууль гэх мэт олон салбартай холбоотой. Зарим хүмүүс шударга ёсыг ёс зүйтэй холбож ярьдаггүй. Угтаа шударга ёс нэн түрүүнд хувь хүний ёс суртахуунтай холбоотой. Үүний дараагаар иргэн бүр хуулиа сахин биелүүлж хуулийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлах нь шударга байгаагийн шинж. Төр нь ард түмний өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан, түүнийгээ ёсчлон биелүүлэх нь шударга ёс хэрэгжиж байгаа хэрэг мөн. Өнөөдөр монголд сэтгэл түгшээсэн асуудлуудын нэг нь авилга хээл хахууль яах аргагүй мөн. Хүмүүс ойлгохдоо авилгын асуудлыг улс төр, эдийн засагтай илүү холбоотой гэж үздэг. Гэхдээ бид авилгын асуудлыг ярихдаа ёс суртахуунтай холбож тайлбарлах нь зүйтэй. Шударга хүн авилга өгч, авахгүй. Тэгэхээр бид иргэдийн болоод улс төрчдийн ёс суртахууны төлөвшилд анхаарлаа хандуулах хэрэгтэй ерөнхий боловсролын сургуулийн бүх ангиудад ёс зүйн хичээлийг заавал үзэх хичээлийн тоонд оруулж сургалтын хөтөлбөртөө оруулах.

Манай улсад шударга бус явдал, шударга бус хууль тогтоомж эрх зүйтэй илүү холбогдож байгаа гэж бодож байна. Үндсэн хууль болоод бусад хууль тогтоомжууд хэт ерөнхий заалтуудтай учир төрийн албан хаагчид түүнийг овжиноор ашиглаж, элдэв хор найруулж ажилласаар байна. Эцэст нь түүнд хяналт тавих хяналтын механизм, хариуцлагын тогтолцоо байдаггүй. Тийм учраас хүнд сурталыг улам өөгшүүлж байна. Германы сэтгэгч Шопенгауэр “шууд бус үйлдэл нь хүчирхийлэлээр эсвэл заль мэхээр илэрнэ гэжээ.” Хэрвээ төрийн үйл ажиллагаанд заль мэх илрэх аваас шударга ёс утгаа алдах болно. Тэгэхээр шударга ёс, эрх зүй хоёр нэг тэрэгний хоёр дугуй адил нягт холбоотой гэдгийг бид үргэлж санах ёстой. Иргэн хүн хуулиа сахин биелүүлэх нь нийгмийн зайлшгүй. Хэрвээ бид энэхүү зайлшгүйг зөрчвөл шударга бус хүн болж хувирна. Эртний грекийн сэтгэгч Аристотель “хууль ёс шударга ёсноос ангид бол бүхнээс доогуур болно” хэмээснийг сануулъя. Хэрвээ миний эрх зөрчигдвөл би хууль эрх зүйд хандаж үнэн шударгыг хүсэмжилнэ. Энэ цагт хууль өөрөө үнэнээс зугатаж шударга ёсыг уландаа гишгэвэл би хол явж чадахгүй. Аливаа зүйлийг шударгаар шийдэж байвал тэр алдаа дахиж давтагдахгүй. Эцэст нь хэлэхэд иргэний ёс суртахууны төлөвшил, хууль эрх зүйн аппарат ил тод хүний эрхийг дээдэлсэн байвал шударга ёсыг оршин тогтнуулж чадна. Мөн төрийн үйл ажиллагаа ардчилсан байх ёстой. Эмч хүн эмчийн ёс зүйн дүрэмээ баримталж, багш хүн багшийн ёс зүйгээ сахин биелүүлдэг, улс төрч хүн хуулиа дээдэлж өөрийн эрх ашигийг хоёрдугаарт ард түмний эрх ашигийг нэгдүгээрт тавьж чаддаг, оюутнууд сургуулийн дүрэм журмаа мөрдөж чадвал монголд шударга бус явдал багасна. Иргэн бүр аливааг зөв аргаар хийх дадлыг өөрсөддөө бий болгоцгооё.
Платон: ”шударга ёс алтнаас илүү үнэ цэнэтэй”

МУИС-НШУС Философи 3-р курсын оюутан М.Саулегүл

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх