Шудрага ёс - Сутай дээд сургуулийн оюутан Сайнбаяр


2011/10/25  4215   0


Цаг хугацаа өнгөрөх тусам аливаа бүхэн хувьсан өөрчлөгдөж байдаг нь байгалийн бичигдээгүй хуулиудын нэг мөн. Бид энэ өдөр юу хийнэ тэр үйл дахин давтагдахгүйгээр түүх болон үлддэг. Хүн ганц амьдрахаас хоёр биш .Ганц амьдрах энэ насандаа чин ” шудрага “ байж үргэлж зөв амьдрах чухал юм. Энэ сайхан Монгол эх орныхоо хөгжил ,цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулахын тулд зөв, шилдэг мэргэжилтэн болж төлөвших юм.Хамгийн гол нь “Шудрага ёс” –той байх. Шудрага ёсыг маш олон зүйлтэй холбож ойлгож болно . Гэр бүл , найз нөхөд , бизнес , сургалт , урлаг спорт , улс төр , нийгэм гэх мэт . Дээрхи бүх шудрага ёс тус тусын салбартаа нөлөөлдөг ч эцсийн эцэст бүгд хувь хүнтэй холбогдолтой байдаг. Аль ч салбарт танил тал , тодорхой хэмжээний авилга , хээл хахуул өгөхгүйгээр ажиллана , сурна гэдэг хэцүү болсон. Хаана орно тэнд царай цүс , өнгө мөнгө харсан хүнд суртал . Учир нь: Монгол иргэн бүр 0.7 га газар өмчлөх эрхтэй гээд төр засгаас заасан. Энэ хуулинд заасан газраа өөрийн эзэмшил болгохын тулд ажил гүйцэтгэгч нарт заавал авилга өгч байж авах ёстой юм гэнэ . Нийгэмд шудрага биш байдлыг дэвэргэж зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө ажиллаж байгаа хүмүүс яаж ингэж чадаж байна.Энэ бүхнийг таслан зогсоох ёстой Монгол эх орондоо хөгжил цэцэглэлтийг авчрах залуу бид ухаарах ёстой. Бидний өвөг дээдэс эртнээс “Уулын чинээ харыг , туулайн чинээ цагаан дарна “ гэж сургасаар ирсэн нь санамсаргүй хэлчихсэн үг биш . Энэ нь үнэн хэрэгтэй шудраг ёс өчүүхэн төдий байвал үлэмж хэмжээний шудрага бус зүйлийг ялан дийлдэг гэдгийг ойлгуулах гэснийх байх .

Шудрага бусаар улс орны болон ядарсан ардын эрх ашгийг зөрчиж буй байдлыг таслан зогсоож “Шудрага ёсыг цогцлоон бүтээгчид” байхын тулд юу хийвэл зохих талаар доорхи санаануудыг дэвшүүлье!

1.Хувь хүнийг зөв төлөвшүүлэх .
Нийгмийг бүрдүүлэгч хүмүүсийг хувь хүний ёс зүйтэй болгож төлөвшүүлэх . Ингэж чадвал жинхэнэ улс орноо гэсэн чин сэтгэлтэй шудрага ёстоныг бэлтгэж чадна. Үүнийг бага байхаас нь эхлэн эцэг эхчүүд болон бага боловсролын байгуулллагууд хариуцаж ажиллах.

2.Мэргэжилийн ёс зүйтэй иргэдийг бэлтгэх.
Мэргэжилийн ёс зүйтэй хүн хэзээ ч авилга авахгүй худал хуурмаг зүйл хийхгүй . Жишээ нь :Мэргэжилийн ёс зүйтэй нягтлан бодогч буруу тайлан бичиж мөнгө идэхгүй, Шүүгч , өмгөөлөгч зөв шийдвэр гаргаж . Үргэлж үнэнийг эрэлхийлж ядарсан ардын талд зогсож авилгад үл автана. Ингэж шудрага байж чадна.

3. Нийгмийн ёс зүйтэй байх .
Дээрхи хоёр ёс зүй суусан хүн нийгэмд ямар нэгэн шудрага бус зүйл болоход түүнтэй тэмцэж чаддаг байх.

4.Шудрага бус зүйлтэй хэзээ ч эвлэрэгч бус байх.
Энэ нийгэм шудрага бус зүйлтэй тэцэгчийг няцаан дарж үүнтэй эвлэрүүлж байна. Шудрага бус байдал давамгайлахын цагт үнэн зүйл бүгд худал болж худал бүхэн үнэн болно .

Монгол оронд “Шудраг ёс” цогцлон бадарч хөгжил цэцэглэлт ирнэ гэдэгт би бат итгэдэг . Энэ хөгжлийн тасралтгүй холбоо нь залуус бид байх болно.


Сутай дээд сургуулийн оюутан Сайнбаяр

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх