Шударга ёс оюутны нүдээр - МУИС-НШУС Археологи Антропологийн 2-р курсын оюутан Х.Пүрэвжал


2011/10/25  3106   0


Хоёр хөл дээрээ явдаг, хоёр гараараа хөдөлмөрөө түүртэхгүй эрхэлж тархиныхаа тусламжтайгаар бүх зүйлээ хянаж зохицуулж чаддаг оюун ухаант хүн үүссэнээр тэд олон зүйлийг бий болгож, бий болгосон зүйлээ өөрсөддөө аль болох ашигтайгаар ашиглаж чаддаг болсон юм. Тэднийг хүссэн зоргоороо удирдаж ашиглаж чадахгүй нэг зүйл дагаж байсан нь анх хүмүүний биеийг олж төрөхөд нь хамт ирдэг бусдад таниулхыг ч эрмэлздэг, таниулхгүйг ч хичээдэг нь зан төлөв юм.

Уулын мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай гэдэг шиг зан төлөвөө дагаад амьдарч буй нийгэм орчиноосоо шалтгаадаалаад журамт ёсыг дээдлэн шударга үнэнг баримтлан амьдрах гэдэг нь харьцангуй асуудал болжээ. Шударга ёсны талаар хүн хүний бодож явдаг баримталдаг зарчим өөр байдгаас хамаараад орчин үед энэ ухагдахуунд төрөл бүрийн ойлголт нэмэгдсэн юм шигээ. Өнөөдөр сургуулийн сурагч хичээлээ таслахгүй яваад, багш нарын татаасны мөнгийг ээж аавдаа ямар нэгэн тоон өөрчлөлт оруулалгүйгээр хэлээд хаяадаа нэг эмээгийн тэтгэвэрийн мөнгөнөөс өвөрт нь эрхэлж наадаж байгаад хэдэн төгрөг зулгаагаад тэрүүгээрэй өөрийгөө хөөрхөн зугаацуулж чаддаг бол түүий хувьд шударга явдал яах аргагүй мөн бизээ. Харин тэр нийгэмд болж буй өөрчлөлтийг өөрийн амьдралтайгаа харьцуулж чаддаг, оюутан насандаа хүрсэн хойноо шударга байх гэсэн ойлголт нь солигдож эцэг эхээсэй салгах мөнгөний жагсаалтын тоо нэмэгдэж, хайртай хүнээ олж чадсан бол түүндээ зарцуулах тоолдог эдийн хэмжээ хөөрхөн өсөж, хаяадаа нэг дуу хөгжим хангинасан үеийн нөхөд дүүрэн цугалсан хэрэглээ өндөртэй газраар толгойгоо цухуйлгачихаад, эцэг захиралтай ээж нягтлантай хугацаагүй, хүүгүй, ямар нэгэн баримт бичиг шаардадгүй банкнаас хэл гэдэг эрхтний ярих гэдэг чадварыг ашиглан зээлдлэгэ авч чаддаг бөгөөд хэрэв банк өгөхгүй гэсэн ямар нэгэн шалтгаан сонсгох юм бол өнөөгийн залуус, хотын соёл, та нарын соцалист нийгмээс ардчилсан нийгэм чинь шал өөр шүү дээ хэмээн гомдоллох маягтай лекц уншсанаар эзэд мах цусны тасархайдаа яах аргагүй санхүүгийн дэмжлэг хялаасгаж нийгэмтэйгээ хөл зэрэгцэн алхалж буй залуу сэхээтэн маань олонхын жишгээр нэг ёсондоо өөрсдийн бий болгосон шударга ёсны хэм хэмжүүрээр орчин үеийнхээ залуусаас хоцрохгүй / жийгдэхгүй/ амьдарч байна аа гэсэн үг болох бизээ. Зарим нэгэн оюутан нь татаас татах дээд хүн нь ямар нэгэн шалтгааны улмаас боломжгүй бол сургуульдаа зарцуулах цагаа өөр албан газар боловсролгүй хүний эрхлэх ажлыг цагаар хийж хэдэн төгрөг олон түүнийгээ хэцүүхэн нийгмийн өндөрхөн хэрэглээнд зарцуулах гэж зовж байгаа юм. Харин хичээл бол миний ирээдүй гэж итгэлгүйхэн бодож яваа толгойдоо хөөрхөн мэдлэг эмх цэгцтэйхэн хийж чадсан хэсэг бүлэг нь ямар нэгэн байдлаар оноогоо бүрэн авсныхаа дараа багшийн өөрийн гаргасан номыг авч чадаагүйгээс онооноосоо чүд чүд хасуулж, өөр нэгэн газар уралдаанд явуулсан бүтээл нь араас нь бохир гар оруулж чадаагүйн улмаас жинхэнээрэй үнлэгдээгүй болохоор тэр өнөөгийн монголын нийгэмд танил тал мөнгөгүй бол дээшилж чадахгүйн гэсэн бодлоор эцэг эхээс олж авсан гайхамшигтай хүмүүжилээ өөрийн чадвараа үнлүүлэхийн төлөө алддаг нь харамсалтай авч үнэнтэй ойртох бизээ. Гэсэн хэдий ч эдгээр бүгд оюутнууд дээд боловсролтон болон нийгэмд гарсанаар угийн шударга ёсонд тавигдах хэмжүүр нь өөрчлөгдсөн тэд хэрэв багш болсон бол дээгүүрээ цалингын буруу тогтолцоотойн улмаас авч буй хэдэн бор төгрөг нь гологдож шавь нар хэмээх алаг үрсээсэй бусдад мэдэгдэхгүйгээр ямар нэгэн хувийн хэрэгцээндээ татаас авдаг бөгөөд зарим нэг бодлоггүй ч юмуу, гэнэт мөнгө хэрэг болсон нэг нь ихээр нь авч ёстой л нөгөө багшийн гайхамшигт шударга ёс ариун үүргийг алж орхино доо. Харин зарим нэг нь сайхан нийгмийг өндөр цалинг мөрөөдөн гадаад орныг зорин одно. Бусад нь мэргэжилээрэй ажилд орж одоо л нэг сайхан амьдаръя хэмээн нилээн хэдэн жил хөдөлмөрлөж цалин нь ажилсан хугацаанаасаа хамааран дээд цэг хүртэлээ тулан нэмэгдэж одоо л албан тушаал ахивал хэмээн бодож байтал бодож явсан ажлын местэн дээр нь ямар нэгэн шинэ хүн нэг өглөө л сууж байна.. Тэр залуу энэ шударга ёс чинь танилтай мөнгөтэй хүмүүст л үйлчилж байна хэмээн өөрийн оюутан ахуйдаа олж авсан бодолтойгоо эвлэрэн орчин үеийн нийгэмд хэрэглэгдэх шударга ёсыг даган амьдрах бизээ. Аль эсвэл тэр өөр зүйлрүү гар дүрж амжилт олсоноор сайхан амьдрал гэгчийг мэдрэх биз. Гэхдээ бас зарим тохиолдолд үнэхээр нууж хаагаад ч дарагдахгүй чадвартай нэр агаад ухаан цэвэр хүн өндөр албан тушаалтан болсон хэдий ч бохир тоглоомын туршлаггүйн улмаас гэнэдэх нь элбэг шигээ.

Бидний амьдарлын баталгааг хариуцагч бол бидний дундаас бидэнд амлалт өгч дэлхий дээр хэрэгжиж буй хамгийн шударга зүйл байх ёстой сонгууль гэгчээр төрийн албанд гарч чадсан эрхэм гишүүд тэдний доорхи салбар салбарын албан хаагчид юм. Тэдний талаар өгүүлэх нь илүүц биз учир нийгэм нь шат шатандаа хүндрэл, оочир дугаар, хүнд сурталтай, эдийн засаг нь салбарууддаа хувааж өгөх мөнгөө ариа гэж зохицуулдаг, монголыг тэжээж буй байгалийн баялаг ашиглах тендэр нь араасаа үргэлж маргаан дагуулдаг нь шударга ёсыг хир зэрэг эрхэмлэж хэрэгжүүлдэг дээдэсүүдтэй болох нь хэний ч нүдэнд ойлгомжтой биз.

Миний мэдэх хамгийн шударга ариун зүйл бол японы сумо, нийгмийг элэглэж буй, бусдад өөрийхөөө авъяасыг мэдрүүлж байгаа урлагынханы уран бүтээл, спортод чадварлаг нэгэн ялалт байгуулах, за тэгээд З.Алтай улсын их хурлын гишүүн болсон нь шударга гэсэн үгийг төлөөлж байх шивдээ.

Харин хамгийн сүүлд монгол улсыг бүхэлд нь хамарсан шударга явдал бол орон нутгийн сонгууль болон дэлхийн эдийн засаг банк санхүүгийн хямрал монголд нөлөөлсөн нь л байх шивдээ. Гэхдээ орон нутгийн сонгуулийн эрц нь хүрээгүй хэсэг нь шударга гэдэг үгэнд хамаарах юм шүү. Аргагүй шүү дээ гараад юм хийдэггүй хүмүүсийн гаргаж байхаар санал өгөхгүй ганц гэсэн чаддаг юмаараа боосон нь шударга явдал биш гэжүү.. Гэсэн хэдий ч ухаантай ард түмэн минь ахиад л нэг найдлаа ..

Тэртэй 13 р зуунд шударга ёсыг агуу ихээр дээдэлдэг төрийн хууль болох их засаг нь хөгшин залуу, сэхээтэн харцыг ялгаваралгүй ханддаг, нийгмийн давхарга байсан хэдий ч хөврөхөд чадвар л байвал өсөн дэвжих боломжтой байсан нь тухайн үеийн хамгийн гол зүйл болох дайн тулаанаар дэлхийн талыг эзэлж хөгжилөөрөө тэргүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн нь ойлгомжтой бизээ.

Шударга гэдэг үг одоо л үнэ цэн нь алдагдаад байгаа болохоос хэрэв би чи та чиний миний үр хойч сайхан хүмүүжлийг олж авч чадвал хорвоо дээр эерэг тэмдэгт байгаа хойно амьдрал сайхан болох бизээ.

Жич: Зарим жишээ нь бүх хүнийг хэлээгүй болно...

МУИС-НШУС Археологи Антропологийн 2-р курсын оюутан Х.Пүрэвжал

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх