Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг прокурорын саналд үндэслэн шүүгчийн захирамжаар шийдвэрлэдэг


2015/05/20  1914   0


Авлигатай тэмцэх газар өөрийн дураар барьдаг, хорьдог гэсэн мэдээллийг сүүлийн үед гаргах боллоо. УИХ-ын гишүүд хүртэл энэ талаар ярьж, хэлж байна. Авлигатай тэмцэх газар хүнийг дураараа барьж, хорьдог юм уу?

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны иргэн А.Цогбадрах 

 Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг явуулахдаа нэн тэргүүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаас аль болох зайлсхийдэг бөгөөд манай эрүүгийн хэргийн судалгаагаар 2013 онд нийт 48, 2014 онд 29 хүнийг сэжигтэн, яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Энэ нь 2014 онд өмнөх оныхоос 39.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөн байцаагчийн саналыг прокурор танилцан, хянаж үзсэний дараагаар таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд өөрийн саналаа шүүхэд танилцуулах бөгөөд шүүгч өмгөөлөгч, прокурорыг байлцуулан тухайн сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих үндэслэлтэй эсэх асуудлыг хянан шийдвэрлэж захирамж гаргадаг. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийн хэрэгжилтэд прокурор байнгын хяналт тавьдаг болно. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн сунгах эсэх асуудлыг мөн шүүгч хянан үзэж, шийдвэрлэдэг юм. 

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх