Авлигатай тэмцэх газар улс төрийн хүсэл зоригоос илүү Монголын ард түмний хүсэл эрмэлзэл дээр үндэслэж байгуулагдсан


2015/05/29  1554   0


-Авлигатай тэмцэх газрыг татан буулгах тухай яригдаж байна. Авлига ийм их хавтгайрсан гэж иргэн би ойлгодог. Ийм цаг үед Авлигатай тэмцэх газаргүйгээр авлигатай тэмцэх боломж байна уу? 

-Авлигатай тэмцэх газар 2007 онд байгуулагдахаас өмнө авлигатай хэн тэмцэж байсан бэ? Тэмцдэг систем тэр үед байсан. 10 мянган цагдаа, 400 гаруй прокурор, 300 шүүгч, дээрээс нь тагнуулын байгууллага авлигатай тэмцэж л байсан. Авлига гэдэг зүйл тэр үед байгаагүй биш, байсан. Гэхдээ энэ биш юм байна, энэ шүүх ялзарчихлаа, энэ прокурор худалдагдчихлаа, энэ цагдаа чадахгүй юм байна гэж тэр үед үзсэн учраас Авлигатай тэмцэх газрыг байгуулсан. Гэхдээ энэ байгууллага 100 гаруй албан хаагчтай. Та нар бод доо. Бүх цагдаа, прокурор, шүүгч нийлээд хэчнээн тоо гарах вэ? Тэд аймаг орон нутагт салбар нэгжтэй. Тэд тэмцээд дийлээгүй байхад орон нутагт салбаргүй Авлигатай тэмцэх газар дангаараа, ганцаараа авлигыг 100 хувь төгс шийднэ гэдэг худлаа. Гэхдээ бид авлигатай тэмцэнэ, тэмцэж байгаа, хүрээг нь бууруулна, бууруулахын төлөө ажиллаж байгаа, олон нийтийн хүлээлтэд эерэг хариу өгөхөөр ажиллаж байгаа. Энэ байгууллага улс төрийн хүсэл зоригоос илүү Монголын ард түмний хүсэл эрмэлзэл дээр үндэслэж байгуулагдсан. Тийм учраас бид олон нийтийн итгэлийг алдахгүйн тулд сайн ажиллах ёстой гэдгээ үргэлж ухамсарладаг. 

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хорооны иргэдтэй
хийсэн уулзалтын тэмдэглэлээс

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх