Шударга ёс оюутны нүдээр - МУИС-ийн Хууль Зүйн Сургууль Эрх зүй 1-4 анги Ц.Номуундарь


2011/10/25  3611   0


Монгол улс 1.656.600км2 газар нутагт хоёр сая зургаан зуу мянга гаруй иргэн. Бидний амьдралд, нийгэмд маань шударга ёс хэрхэн нөлөөлж, үйлчилж байна вэ? Та бид эхлээд өөрсдөөсөө эрх баригчид албатуудаас харъя.

Магад нэг их улс төржих аль эсвэл туйлшрах гэсэнгүй. Газар нутаг минь бүрэн бүтнээрээ, өлгий болсон эх орны маань газар шороо хэн нэгний эрх ашиг, ашиг сонирхлын төлөө дахин сэргээгдэхгүйгээр, улбаалаад эрүүл орчин экологийн аюулгүй байдал маань алдагдаж аюулгүй байдлын тэнхэлэг хазайгаад байна. Газар нутаг, ашигт малтмалын лиценз хаа сайгүй олноор олгогдож байна. Хамгийн гол нь тэд хөрсийг сэндийчээд нөхөн сэргээлт явуулахгүй юм. Байгаль, хөрс шороо, орчны бохирдол хүмүүсийн амьдрал, эрх ашиг.

Монголын газар нутгийн өмнөд хэсэг нь харийнханы гарт очих вий дээ. Олон лициенз олгогдчихож.
Жишээ дурдах нь:
2008 оны 09,10 сард Монгол улсад лицензийн тоо 164-өөр нэмэгдлээ.
2008 оны эхний 10-р сард ашигт малтмалын нийт лицензийн тоо 552-оор нэмэгджээ.
2008 оны 09, 10 сард 277 лиценз шинээр олгогдож, 83 лицензийн эрх шилжиж, 110 лицензийн хугацааг сунгаж, 83 лиценз цуцлагдаж, 85 лиценз хугацаа дууссан болон буцааж хүлээлгэн өгснөөр нийт лицензийн тоо 164-өөр нэмэгдлээ.
Өмнөговь аймагт л гэхэд 2008 оны 09 сард хайгуулын 13 лиценз олгогджээ.
Өмнөговь аймаг: /Манлай сум/ Газрын нэр-Цав
Компаний нэр: “Оторын булаг” лиценз эзлэх талбай 69959га
Өмнөговь аймаг: /Гурван тэс сум/ Грандпормула компани лиценз эзлэх талбай 43077га
Өмнөговь аймаг: Манлай сум Эс Би Эм Жи Эл компани 65087га.
Сард л 100 гаруй лицензээр нэмэгдээд л байх юм.
2008 оны 07, 08 сард 200 лиценз шинээр олгогдож, 53 лицензийн эрх шилжиж, 136 лицензийн хугацааг сунгаж, 51лиценз цуцлагдаж, 36 лиценз хугацаа дууссан болон буцааж хүлээлгэн өгснөөр нийт лицензийн тоо 113-аар нэмэгджээ.
7, 8 сард Өмнөговьд ашиглалт 1 хайгуулын 18-н лиценз олгогдсон байна. Ноён сум, Соёо-Өндөр компани лиценз эзлэх талбай 35545га, Гурван тэс сум Корет Илч Хүч компани 45600га. Манлай сум Шинэ Лонгда компани 45032 га газар нутагт лицензийн эрх авчээ.

7 сард шинээр лицензийн хамрах газрын нутаг 1.135.622 га.
Компаниуд нь Эм Жи Эйч ххк “Цагаан толгой” алтны баяжуулах үйлдвэр нь онцгой хортой химийн бодис болох цианит натри, онцгой идэмхий химийн бодис хүхрийн хүчил, азотын хүчил, идэмхий натри, баяжуулах бодис фолькульмят зэрэг хэд хэдэн нэр төрлийн химийн бодисыг их хэмжээгээр хэрэглэн үйл ажиллагаа явуулж байна. Үйлдвэрлэлийн хаягдал шаварлаг хогоор дүүрч байгаль орчин ялангуяа ус, хөрс их хэмжээгээр хордож, салхиар дамжин бохирдолтын хүрээ байнга өсөж байна.
Чин Хуа мак ХХК Нарийн сухайтын нүүрсний уурхай нүүсрний ордыг ил уурхайгаар ашиглах явцад шүүрсэн гүний усны бохирдлыг арилгах арга хэмжээ аваагүй, авто зам байгуулах явцад үүссэн карьерт биологийн нөхөн сэргээлт хийгээгүй зэрэг зөрчлүүд байна. Энэ мэтчилэн олон компаниуд зөрчилтэй, хууль эрх зүйн орчин байхгүй байна. 5 минут тутамд 5.3 тн даацтай машинууд нүүрсийг 24 цагийн турш манай эх орноос зөөн гаргасаар байна.

Би яаж шудрага ёсыг эрхэмлэх вэ?
Зөв байх. Тэнгэрээс ангид орон зай хаа нэгтээ байдаг гэдэгт би хувьдаа итгэдэггүй. Тэнгэр ямагт газрыг нөмрөн оршдог агуу их хүчин учраас тэр. Ний нуугүй хэлэхэд хүмүний дотоод ахуй бас тэнгэрийн хүчин дор оршин байдаг гэдэгт итгэнэ. Тэнгэрийн агуулга тэр чигээрээ хүмүүст зориулагддаг юм чинь дээ. Тэнгэр үнэхээр хүчтэй, намайг хардаг тэнгэр бас хүчтэй. Хүчтэйг нь мэдрэх тусмаа би магтан дуулах хүсэл төрдөг. Тэнгэрийн үгийг сонсох чих дотоод ахиуд минь байдаг. Бодолдоо би зөвөөр сэтгэж, зөвийг үйлдэх. Буруу зүйл бага хийж
хуурамч биш байх. Миний “би”-ийн оршихуй шударга байхыг хичээнэ.

МУИС-ийн Хууль Зүйн Сургууль Эрх зүй 1-4 анги Ц.Номуундарь

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх