Шударга ёс оюутны нүдээр - МУИС-ФЭС-ийн оюутан Мөнхзаяа


2011/10/25  3250   0


Бид “Шударга ёс”ыг тогтоож чадах уу……….?
Энэ асуултыг би хүн бүрт тавимаар санагддаг. Тэгээд ойр дотныхоо том хүмүүс болон аав, ээж, ах эгч, багш нараасаа асуудаг. Тэд юу гэж хариулдаг гэж бодно. Ээ мэдэхгүй гээд толгойгоо маажснаа, ер нь тийм юм байж чадахгүй байх аа, угаасаа энэ нийгэм чинь цаанаасаа шударга ёсыг хавчаад байна шүү дээ, тийм учраас бид чинь аяыг нь дагаж л амьдарч явнадаа хүү минь гэцгээнэ. Ийм хариулт сонсоод би гутардгаа нуух юун. Арай ч дээ та нар минь ингэж бодон амьдарч байгаа юм бол би яах болж байна аа. Надад сайн хүн болох юмсан, энэ хогийн нийгмийг жаахан ч гэсэн өөрчлөхсөн гэсэн бодол бий. Тэгээд би энэ бодлоо мартаад гаж тогтолцоотой энэндээ бүр шигдсээр байгаа эрүүл бус нийгэмдхүн төрөлхтөнд байж болшгүй, үнэнд үл нийцэх явдлуудыг мэдсэн ч мэдээгүй юм шиг нүдэн балай, чихэн дүлий хүнэнцэр болж амьдрах уу… Үгүй ээ би ийм болохыг хүсэхгүй. Хүн чанартай, хүний төлөө сэтгэлтэй, бүтээлч, шударга ариун хүн шиг болохыг хүснэ. Хэн нэгэнд, Өө энэ чинь нийгмийн хог шаар ш дээ гэж хэлүүлэхийг хүсэхгүй. Гэхдээ би яаж ийм болох вэ? гэж өөрөө өөрөөсөө асуулаа. Өөртөө хариулт өгөхийн тулд би, хорвоод мэндлээд, мэдээ орохоос өдийг хүртэл 18 нас хүртэлх мэдээлэл хадгалагдсан тархин дахь “Memory”гоо ачааллаа. Тэгээд шударга ёсны тухай “save”лэгдсэн “file” оллоо. Нээж үзвэл нилээн хэдэн “byte” мэдээлэл байна. “Бага нас” гэсэн “folder”т: би, аав, ээж, дүү нартайгаа халуун ам бүлээрээ аз жаргалтай амьдарч байжээ. Надад дутагдаж гачигдах юм ер байхгүйбүгд намайг хайрладаг, айлын хүүхэд шоглох гэвэл өмөөрдөг, ямар нэгэн аюулаас хамгаалдаг миний хүүхэд насны амьдрал үлгэрийн юм шиг сайхан байжээ. Ямар ч шударга бус зүйл надтай тохиолдож байсангүй. Хорвоо ертөнц яг л өнгө өнгийн цэцэг шиг үнэхээр гоё юм аа хэмээн бяцхан оюундаа бодож байсан.

Харин дараагийн “сурагч нас” нэртэй “folder”т: би сургуулийн босго алхаж, нийгэмлэгийн харилцаанд орж эхэлснээр юмс үзэгдлийг арай өөр нүдээр харж, ойлгож сурсан. Он цаг өнгөрсөөр би дунд ангид дэвшин ирж физикийн хичээлдээ дуртай сурагч болов. Уг хичээлдээ сонирхолтой, гүнзгийрүүлэн үздэг сурагчдын хүсэн хүлээдэг олимпиадад орлоо. Гэвч харамсалтай нь би түрүүлэх байсан ч яагаад ч юм удаалжээ. Учрыг мэдэх хүмүүсээсдуулахад физикийн багшийн хүүхэд 1-р байрт орох нь тодорхой ш дээ гэж ярьцгааж байх юм. Даан ч дээ… би физикийн багш ээжгүй тэгээд ингэлээ гэж үү.., эсвэл тэр багшийн хүүхэд байсан бол… гэх мэт юм бодон харамсч байсан. Цаг хугацаа явсаар 11-р анги төгсөх жил улсын олимпиадад явах уралдаант шалгалтанд өнөөх сурагч шалгарч, би хичнээн зөв хийсан ч бас л түрүүлж чадсангүй. Энэ болсон явдал итгэлээр дүүрэн сурагч надад хүнд цохилт болж хойшид хүнд итгэх итгэлээ алдаж эхэлсэн. Ингэж анх удаа шударга байх хичнээн чухал хэрэгтэй, түүний үр дагавар нь хүнд яаж нөлөөлдөг мөн энэ үгийн утгыг сайн мэдсэн. Хожим конкурснаар мөнхийн түрүүлдэг түүний өмнө гарч хэн гэдгээ харуулсан. Эргээд энэ явдлыг санахад боловсролд хүртэл шударга бус зүйл байдаг, бас миний мэдэхгүй өчнөөн булхай байгаа гэж бодно. Яг одоо “Оюутан нас” гэх “folder” бараг хоосон байна. Удахгүй шинэ “news”тэй болох нь тодорхой. Ингээд бодоход энэ нийгэм нээрээ л… шударга бусын уурхай мэт. Өдөр тутам авилга, албан тушаалын наймаа, хууль бус юмс… гээд л тоолоод барамгүй ёс бус явдлаар TV, сонин дүүрчээ. Эдгээрийг харж, сонссоор байгаад бүр дөжирчихжээ бид нар.

Тиймээ….. би Монголын олон мянган оюутны нэг, жирийн охин. Бид хүнлэг ардчилсан нийгэмд амьдарч байгаа гэж боддог ч арай л биш юм аа. Мөнгийг шүтсэн нийгмийг “delete”лж боловсролын системийг өөрчилж шударга сайхан сэтгэлтэй ирээдүйн иргэдийг бэлдэхэд эргэлт буцалтгүй “start”хийе гэж уриалъя Монголчуудаа…


Монгол Улсын Их сургууль
Физик Электроникийн Сургууль
Мөнхзаяа

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх