Шударга ёс оюутны нүдээр - Улаанбаатар их сургууль Монгол-Англи хэлний 2-р курсын оюутан Э.Идэрцэц


2011/10/25  2917   0


Солонго зүүдэндээ хайрт ээжтэйгээ хөтлөлцөн алхаж явтал сэрүүлэг нь хангинаж амтат сайхан зүүднээсээ аргагүй эрхэнд сэртэл цаг хэдий нь 6,30 болчихсон байв Түүний толгойд нь одоо ахиад унтвал ээжтэйгээ уулзах боловуу гэсэн бодол төрсөн ч эхний цаг дээр шалгалттай гэдгээ санан ухас хийн босож хам хум нүүрээ угааж ум хумгүй ундаа уулаа Автобусны буудалруу яаруу том том алхарж гарав. Цаг хэдий нь 7,30 болсон байв. автобус ирэлгүй удаж удасны эцэст ашгүй нэг автобус ирж ажил сургуульдаа яарсан хүмүүс урдахаа үл анзааран чихэлдэнэ. Солонго арай гэж дотогш ортол автобус нэмж хүн авах гээд таван минут шахам зогслоо Энэ үнэхээр шударга бус юм гээд хэлчихвэл эндээс чи бууж болно гэж кондуктар дээрэнгүй гэгч нь хэлнэ.

Ингэж лаазалсан загас мэт явсаар ашгүй сургуулийнхаа автобусны буудал дээр ирж магнай нь тэнийх шиг л болов Хоцорсон ч гэсэн сургуульруугаа яаран алхална Ангийн хаалгыг зөөлөн тогштол багш орж болно гэж хэлэх сонсогдож хаалга нээн ортол ёс зүйн багш шударга ёсны талаар хичээл орж байх юм. Ашгүй өнөөдөр шалгалт авхаа хойшлуулсан гэж Саран хэлэв Солонго дэвтэр номоо дэлгэх зууртаа өглөө тохиолдсон зүйлс маань шударга бус мэт санагдлаа. Ер нь миний амьдарч байгаа нийгэмд шударга ёс байна уу Би хариултыг нь даан ч олсонгүй Багш ийн хэлэв. Нэрт сэтгэгч Демокрит шударга ёс нь өөрийн үүргийг биелүүлэх ёстой гэж хэлсэн байдаг Автобусны жолооч нь уахас ухас хийн хөдөлж кондуктар нь үйлчлэхгүй мөнгөний төлөө улайрч увайгүй муухай араншин гаргана. Гэнэт багш нь Солонгоо чиний бодлоор шударга ёс гэж юу вэ гэхэд Солонгоо шударга ёс бол тэгш санаа бас ямар нэгэн юмны илүүдэл ба дутагдлын дундаж янз бүрийн үйл ажиллагааны харилцаа хувиарлалтыг хэн нэгний ашиг сонирхлыг туйлчлахгүй дөвийлгөлгүй үнэлсэн үнэлэмж юм гэж хэлхэд багш энэ хорвоод хүмүүн биеийг олж төрсөн нь бид л болхоор эмх цэгцээ алдах уршигт байдлаас сэргийлхийн тулд өөрийгөө хэрхэн бэлтгэж байгаагаас ирээдүйн хэрэг чин тодорхойлогдоно шүү оюутнууд минь. төр засаг хэдий шударга бус зүйлийн үүр уурхай боловч бид өөрсдөө шударга байж чадвал бас л багагүй зүйл өөрчлөгдөнө Хүн зөвхөн өөрийгөө л хуурч чаддаг гэдэг үгээр лекц өндөрлөв.

Оюутан болоод төдий л удаагүй байхад өнөө л оюутнуудын эрх зөрчигддөг тухй олон зүйлийг сонсжээ. Үүнээс цухас дурдвал Монголын оюутны холбоо гэх байгууллага нь оюутны виза картаа 3,0-4,0 төгрөгөөр худалдаж мөн дээрээс нь оюутны билетнээс өч төчнөөн ашиг унагаж ажилладаг оюутнууд нь их л чинээрхүү байр оронтой машин тэрэгтэй гэдэг юм билээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээнээс дурдвал нэг дарга нь Жигүүр грандаас гурван өрөө байр захиалсан сурагтай бас нэг дарга нь Сингапур улсад амарч яваа гэнэ. Арга ч үгүй дээ. Монгол шиг эдийн засагтай улсад сард 18,0 сая төгрөгний ашиг олдог хүмүүс. Банкны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд виза картыг үнэгүй л түгээдэг юм шдээ Монголд 160 гаруй их дээд сургуульд сурдаг 150,000 гаруй оюутнуудын ихэнх нь л билет захиалдаг. Билетний анхны үнэ 4300 үүнээс Монголын оюутны холбоо 4600 аар их дээд сургуулиудад тараадаг . Бас ахиад тус сургуулийнх нь холбоо 5000 төгрөгөөр зардаг. Энэхүү мэдээллийг оюутнууд та бүхэнд заавал хүргэхийг зорилоо.Оюутны холбоонууд оюутнуудаа хамгаалах нь бүү хэл халаасанд гараа дүрдэг болоод байна. Оюутнууд бид ийнхүү эрхээ зөрчүүлээд оюутны холбоондоо завшуулж мөлжүүлээд л байхуу.
 
Шударга ёс гэгч гэх зүйл нь хууль завхруулахгүй сэтгэл санаагаа хямраахгүй, эцэг эхийн нэрийг сэвтээхгүй өрх гэртээ ахчлах дүүчлэх ёсоо мэддэг, хөдөлмөрч байж худал хэлэхгүй, бусдад бухимдалаа гаргахгүй хийх ёстой юмаа хийвэл миний бодлоор шударга ёс энэ байх Энэ нийгэмийн эгнэшгүй нэг хэсэг болох бид л шударга ёсыг зарлахгүй бол хэн зарлах билээ. Эрхэм хүмүүсээ
Өдөр шөнө хоёр халаа солихдоо биесээ эс хуурхын адил өөрөө өөрсдөдөө үнэнч байхтун Тэгвэл өрөөл бусдад ч шударга байж чадна.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх