Шударга ёс оюутны нүдээр - МУИС-ГГФ-Газарзүйн-2 Я. Гансүх


2011/10/26  3137   0


. . . Өнөөдөр бидний дунд нийгмийн гажуудал болохгүй бүхэн газар аван дэлгэрч байна. Бид авилгал хээл хахуул, хүнд суртал, муухай бус бүхэнд эдэгдлээ !. одоо яах вэ? Юу хийх вэ? гэх мэт асуудал асуултууд нийгэм даяар хөвөрч ярианы нэг том сэдэв шийдвэрлэхэд ярвигтай, тэгээд ч шийдлээ гэхэд маргааш алга болох амар хэрэг биш юм. Эссээгээ бичихийн өмнө найзтайгаа хамтран оюутнуудын санаа бодлыг сонсох зорилгоор судалгаа явуулсан юм. Үр дүнгээс нь сонирхуулхад нийт судалгаанд оролцогчдын 74.2% нь авилгал хээл хахуул, хүнд суртал 20.6% нь хүчирхийлэл /хүний наймаа, хулгай дээрэм, дарамт гм/, 26.8 % нь ялгаварлан гадуурхах / хүйс, мөнгө, гадаад төрх гэх мэт/ 44.3% нь улс төрийн буруу бодлого үйл ажиллагаа/ ядуурал, үнийн өсөлт, татвар, эрх мэдлийн хувиарлалт гм/, 38.1% нь бусад /хууран мэхлэх, архи тамхи бохир орчин харьцааны соёл/ гэж үзсэн байна.

Тиймээ . . . нийгэмд дээрх зүйлсийг оюутнууд шударга бус гэж үзэж байна. Тэгэхээр манай нийгэм, бидний дунд байгаа энэ үйлдлүүд ямархуу хэмжээний хор хохирол учруулж байгааг дурдвал нилээдгүй юм болно. Иймд бүгдээрээ учир шалтгаан, уг үндсийг нь хөндөх ёстой билээ. Архийг хичнээн хориод ямар ч үр дүнгүй, харин архигүй сэтгэлгээг түгээвэл өөр хэрэг гэсэн үг байдаг. Үүнтэй нэгэн адилаар шударга бус явдлыг хорьж цагдаад нэг л сайн үр дүнд хүрэхгүй болов уу. Харин тэрхүү зүйлсийг хийдэггүй байх сэтгэлгээг хүмүүсийн тархинд хоногшуулах хэрэгтэй юм. Энэхүү үйл ажиллагааг хэрэхн явуулах вэ гэвэл бид хүүхэд ахуй цагаасаа зөв хүмүүжих явдал юм. Хүүхдийн хүмүүжилд нөлөөлдөг гол хүчин зүйл бол эцэг эх, ойр дотныхон өсөж хүмүүжиж буй орчин бөгөөд хүүхэд тэр бүгдээс л үлгэж дуурайлал авдаг билээ. Иймдбид өөрсдөө шударга байж хүүхдээ шударга хүн болгон хүмүүжүүлэх явдал нь хамгийн чухал зүйлийг / шударга ёс /, хамгийн хялбар аргаар хамгийн хол түгээж байгаа хамгийн зөв үр дүнтэй арга зам билээ. Нийгмийн шинэчлэлийг бид өөрсдөөсөө эхэлж өрөөл нэгэнд түгээе! Энэ нь таны хувьд нэг том дэвшил мөн хойч үед том хөрөнгө оруулалт юм. Хүмүүс яагаад шударга бус явдлыг хийдэг вэ? Олон жишээн дээр нухацтай бодож үзвэл энэ бүхний цаана, эцсийн зангилаа нь < Мөнгө> байдаг. Ямарваа нэг асуудлын шийдвэр буруу зам руу хазайх нь алсын хараагүй, амиа аргацаасан, өнөө маргаашаа бодсон бодол үйлдлээс болдог. Өөрөөр хэлбэл мөнгө хүнийг харалган болгож мөс чанарыг нь хайлуулдаг хүйтэн зэвсэг юм. Үүнийг хэтэрхий явцуу утгаар ойлгож бас болохгүй. Хүнд мөнгө хэрэгтэй. Гол нь зөв аргаар олж мөнгөний төлөөх шуналаа барих хэрэгтэй. Та бидний амьдралын зорилго юу билээ? .Тиймээ! аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрах. Харин мөнгө бол түүнд хүрэх арга зам, боломж гэж олон хүнд боддог нь эндүүрэл юм. Мөнгөгүй цаг үед хүн төрөлхтөн сайхан амьдарч байсан үнэн түүх бий. Амьдрал яг л бумуранг адил таны хийсэн үйлдэл бодсон бодол бүхэн хэзээ нэгэн цагт танд хариу эргэж ирэх болно. Хүмүүс энэ амьдралдаа л сайхан амьдрах гээд шударга бус үйлдлийг их хийдэг байх гэхдээ бидний амьдрал ганцхан энэ амьдралаар дуусчихгүй. Бидний хойч үеийн судсаар бидний цус гүйх л болно. Та энэ амьдралдаа сайхан баян тансаг амьдарлаа ч тэр бүхнээ буруу замаар бүтээсэн бол бий болгосноосоо илүү их хохирлыг хойч үед дагуулах болно.Монголын ирээдүй хэзээ нэгэн цагт өөрчлөгдөн гэдэгт би итгэж байна. Хүмүүс минь бие биедээ итгэж хойч үеийнхээ төлөө шударга амьдарцаая.

Write comment