С.Ганбаатар: Авлигачдыг өршөөж болохгүй


2015/08/10  1370   0


УИХ-ын гишүүн С.Ганбаатар: 

-Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийг хэлэлцэнэ. Бие даагч гишүүдийн зөвлөлөөс улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтнуудад энэ хуулийг үйлчлүүлэхгүй байх заалт оруулахын төлөө ажиллана. Хулгай дээрэм хийгээд хоригдсон хүмүүсээс хохирлоо барагдуулсан хэрэгтнийг нь өршөөж болно. Харин ард түмний амьдралыг дордуулан иргэдийг хулгай, дээрэм хийж амьдралаа залгуулахаас өөр аргагүй байдалд хүргэсэн авлигачдыг өршөөж болохгүй. Авлига авсан хүмүүс бидний саналыг эсэргүүцэх магадлалтай. Тэгвэл АТГ-ыг татан буулгаж, Монгол Улс авлигад “бууж өглөө” гэдгээ дэлхий нийтэд зарлах хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Төрийн ордонд хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн үг.

Эх сурвалж: www.24tsag.mn 

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх