Х.Тэмүүжин: АТГ Өршөөлийн хуультай холбогдуулж гомдоллох нь зөв


2015/08/14  1389   0


-Хохирол нөхөн төлүүлэх гэдэг асуудал цаасан дээр үлдээд байгаа юм биш үү? 

-Авлига албан тушаалтны хэрэг дээр сэтгүүлчид эрэн сурвалжлах байдлаар ямар хүмүүс өршөөгдөв, өршөөгдсөн гэмт хэргийн ард хохирол гэж харагдахуйц юу байна гэдгийг нээн илрүүлэх байдлаар ажиллавал олон нийтийн хяналтад орж хүссэн хүсээгүй шахаж эхэлнэ. Энэ бол зөвхөн хуулийн байгууллагын ажил биш. Сэтгүүлчид олон нийт хамтарсан байдлаар шүгэлдэж, гэрэл тусгаж, ил гаргаж байж асуудлыг яриулдаг сэдэв. 

Өршөөлийн хуулиар авлига, албан тушаалтныг өршөөхөөр хуульч хүний хувьд надад эмзэглэх зүйл үүсч байгаа юм. Хуулийн засаглал, тогтолцоо өөрөө ямар ч үнэ цэнэгүй болж байна. Тэр дундаа гудамжны хулгай, жирийн иргэдийн хэргийг хуулийн байгууллага илрүүлэхэд бэрхшээл байдаггүй. Тэр тохиолдолд айлгаж заналхийлэн, сүрдүүлж, албан тушаалаас нь авч шидэх гээд байдаггүй. Сайндаа тэд уурлаж хараал хэлдэг. Гэтэл авлига албан тушаалтны хэргийг илрүүлж тэмцэж байгаа хууль сахиулагчид өдөр тутамдаа амьдралаараа тоглуулах хэмжээний эрсдэлтэй дарамтад байдаг. Тэр зүйлийг сөрж зогсон зориг гаргаж хоёр, гурван жил зүтгэсэн зүйлийг нь нэг өдрийн дотор юу ч үгүй болгоход юуны төлөө тэр хүмүүс ажил амьдралаараа ирээдүй рүү эрсдэн ажил хийсэн юм бэ гэдэг асуултад хариултгүй хоцордог. Тэр мөрдөн байцаагч руу утасдан элдвээр хэлж ярьж байгаа хүмүүст “Уучлаарай би ажлаа хийж байна” гээд харилцуураа тавих түүнд энэ хууль гарсны маргааш “Харав уу чи” гэж хэдэн хүн ярих бол. Энэ л хамгийн аймаар хор хөнөөл нь.

-АТГ албан тушаалын 205 гэмт хэргийг шийдвэрлэсэн байсан. Энэ хүмүүсийг Өршөөлийн хуулиар өршөөж байна. Тэгэхээр бидний хийсэн ажлыг бараг 100 хувь үгүйсгэж орхилоо гэж байсан? 

-АТГ Өршөөлийн хуультай холбогдуулж гомдоллох нь зөв. Өршөөлийн хуулиар тухайн байгууллагын шалгаж шийддэг бүх хэргийг өршөөж байгаа. АТГ өнгөрсөн болон ирээдүйд хийж болох ажлынх нь 70 хувийг тээглэчхээр энэ байгууллага ажилгүй болж байгаа. Манай авлигатай тэмцэх үндсэн фронт дээр зогсож байгаа хүч 0 цэг рүү унаж байна гэсэн үг. Үүнд л бид эмзэглээд байгаа.

Эх сурвалж: www.eagle.mn “Ийгл” телевизэд өгсөн“Зочны цаг” ярилцлагын хэсгээс...

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх