Намууд авлигатай тэмцэх чиглэлээр хэрхэн амлаж байв?


2015/08/17  1397   0


АРДЧИЛСАН НАМ. 

Мөрийн хөтөлбөрийн нэр: “Монгол хүн” 

Сонгуулийн уриа: Хүн шиг амьдаръя, улс шиг хөгжье! 

Амлалт: 

  • Авлигатай тэмцэх асуудлыг шинэ түвшинд гаргаж авлигын индексийг эрс бууруулна.
  • Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж, төрийн албаны үйл ажиллагааг иргэдэд ил тод, ялгамжгүй, шударга, хүртээмжтэй, хүнд сурталгүй болгоно.

Ардчилсан намын УИХ-ын 2012 оны сонгуулийн “Эрх чөлөөтэй Монгол хүн”
мөрийн хөтөлбөрийн хэсгээс

МОНГОЛ АРДЫН НАМ.

Мөрийн хөтөлбөрийн нэр: “Хүн-шударга ардчилсан засаглал”

Уриа: Төрийн үйлчилгээг сайжруулъя, түмний оролцоог хангая! 

Амлалт: 

  • Авлигатай тэмцэх талаар цогц арга хэмжээ авч, үндэсний шударга ёсны тогтолцоог бүрдүүлнэ. 
  • Авлигын улс төрийн хүрээн дэх мөнгөний нөлөөллийг арилгах эрх зүйн орчинг бүрдүүлж, энэ талаар шийдвэртэй арга хэмжээ авна. 
  • Албан тушаалаа урвуулан ашигласан албан тушаалтанд улс төрийн хариуцлага тооцно. 

Монгол Ардын намын УИХ-ын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн
2.6, 2.7, 2.22 дахь хэсэг

“МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”. 

Мөрийн хөтөлбөрийн нэр: “Монголоо аврах 5 хувьсгал” 

Уриа: Хүн ард минь нэгдээрэй Хөх монгол минь сэрээрэй 

Амлалт: 

  • Мэдлэг, ур чадвар, мэргэшилд нь тохирсон цалин хөлс, эдийн засгийн баталгаагаар хангах замаар авилга, хээл хахуулиас ангид, үнэнч шударга, ёс суртахуунтай, хариуцлагатай төрийн албыг бүрдүүлнэ. 

“МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ын УИХ-ын 2012 оны сонгуулийн мөрийн
хөтөлбөрийн 1.4 дэх хэсэг

ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМ.

Мөрийн хөтөлбөрийн нэр: “Амьдрал”

Уриа: Сайхан амьдрал Таны сонголт

Амлалт:

  • Бид Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай, Шүүхийн тухай, Сонгуулийн тухай, Төрийн удирдлага санхүүжилтийн тухай, Төрийн албаны тухай хуулиудыг ард нийтээр хэлэлцүүлсний үндсэн дээр цоо шинэ, ил тод, нээлттэй, тунгалаг, шударга төрийн засаглалын тогтолцоог бүрэлдүүлнэ. 

Иргэний зориг Ногоон намын УИХ-ын 2012 оны сонгуулийн мөрийн
хөтөлбөрийн “Шинэ засаглал-ард түмний засаглал” хэсгээс

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх