Шударга ёс Оюутны нүдээр - МУИС-Хууль зүйн сургууль 2-4 ангийн оюутан Г.Дэлгэрмаа


2011/10/26  3142   0


Арван найман жилийн өмнөх социализмын үеийг бодвол бид өнөөдөр харьцангүй чөлөөтэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, нээлттэй нийгэмд амьдарч байна.

Хорь гаруйхан жилийн өмнөх нийгэмд Монголын ард түмэн бид бүдүүлгээр хэлвэл торонд л амьдарч байсан гэхэд буруудахгүй л болов уу. Хэн ч өөрсдийн үзэл, бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэх боломжгүй, хяналт шахалтан дор амьдарч байсан. Магадгүй энэ үе дэх дээдчүүдийн буруу ухуулга сурталчилгааны үрээр энэхүү харьцангуй байдлыг хэн ч мэдээгүй, тэдний мэдлэгийн хүрээний хувьд хамгийн сайхан нь ч байсан байж магадгүй.

Харин өнөөдөр социализмын биш ардчилсан нийгмийн бүтээгдэхүүн хойчийн ирээдүй болсон залуус бид нэгэн зүйлийн төлөө тууштай явах ёстой. Бид өөрсдийн эргэн тойрон, гадаад ертөнц дахь үйл явдал нийгэм дахь олон төрлийн харилцааг өөрсдийн нүдээрээ үзэж, чихээрээ сонсож биеэрээ өдөр тутмын харилцаанд оролцож мэдэрч байдаг. Гэтэл яг өнөөдөр бид юу мэдэрч байна вэ гэхлээр энд тэндгүй биенээ хуурч мэхэлсэн явдал, зодоон цохион, авилгал, хээл хахууль, хулгай зэлгийг харж өөрсдөө хохирогч болж эсвэл магадгүй энэ хэргийн үйлдэгч болоод явж байгаа.

Манай оронд эдгээр үйлдэлүүд хэрээс хэтэрсэн нь харамсалтай. Яагаад гэхлээр эдгээр олон муу зүйлсийн цаана хамгийн үнэт зүйл болох хүний эрх дээд зэргээр зөрчигдөж байдаг. Хаана хүний эрх зөрчигдөж байна тэнд бидний тууштай тэмцэж олж авах ёстой шударга ёс үйлчлэхгүй байгаа хэрэг юм. Тэгэхлээр тэмцэх ёстой зүйлийхээ төлөө өнөө үеийн оюутан залуус гэлтгүй манай улсын бүх иргэд тэмцэх ёстой. Бид бүгдээрээ л энэ шударга бус байдлыг амсмааргүй байгаа шүү дээ.

Шударга бус явдал гээд л ярихаар ихэнх хүний толгойд авилгал бодогдоно, цаашлаад бүдүүн, бүдүүн гэдэстэй жийп унасан баячууд төрийн тэргүүнүүд учир зүггүй нүдэнд нь харагдах байх. “Тэд нар л биднийг малласан” гээд л уурлаж бухимдах хүн цөөнгүйгээр барахгүй асар их. Гэтэл яс юман дээрээ бид маллуулахгүй байж болно шүү дээ. Хамгийн гол нь бид мал биш гэдэгт хамаг учир байгаа. Бид оюун ухаант хүн шүү дээ. Хэн ч биднийг энэ нийгэмд албадаагүй бид өөрсдөө л харсаар байж тэдгээр хүмүүсийн суулгасан хиймэл зүлгэнд худлаа цадаад байгаа юм.

Гэтэл тэр биднийг мангартуулж дөнгөөд байгаа айхтар толгойтой, ухаантай хүн чинь бидний дундаас л гарсан шүү дээ. Бидэнтэй л адил хүн. Бидний дунд л өссөн... Арай бид өөрсдөө түүнийг тийм болгочихсон юм биш биз дээ?
Манай монголчууд өөрсдийгөө амь нэгтэй гэж ярьдаг боловч энэ нь зөвхөн хамаатан саданы хүрээнээс цаашгүй. Худлаа л эх орондоо байхдаа “харийнхан муусайн Хятадууд, Солонгосчууд миний газар шороон дээр, Чингисийн нутаг дэвсгэр дээр” гээд орилоод байдаг.

Тэгсэн мөртлөө гадаадад очсон монголчууд бие биеэсээ давах гэж их хичээдэг, удсан хугацаагаараа зиндаархаад юун нөгөө амь нэгтэй ард түмэн бэ? Иймэрхүү жишээнээс үзээд байхад манай ард түмэн өөрсдөө хөгжих цаг болсон байна.

Юм гэдэг багаасаа. Бид өөрсдийгөө хөгжүүлж өөрсдийгөө жинхэнэ хүн болгохгүйгээр хэзээ ч уртаас урт оочирын дунд шударга ёс гээд орилоод биеллээ олохгүй зүйл. Хүнийг хүндэлдэг хайрладаг, ойлгодог, сэтгэлийн дэм өгдөг, биенээ гэсэн сэтгэлтэй байж чадвал нийгэм маань өөрөө бидэнтэй адил хөгжинө, хамгийн гол нь хайр гэдгийг жинхэнэ утгаар нь бий болговол шударга ёс бүхний үндэс болж биеллээ олно. Үүнийг л бид бий болгож хүнийг багаас нь ухамсарлуулж, ойлгуулж өсгөх хэрэгтэй.

Тиймээс оюутан миний нүдээр шударга ёс гэдэг бол хүнлэг, өөрийгөө болоод бусдыг хүндэтгэсэн хамгийн гол нь хүнийг жинхнээсээ хайрладаг хүн бид өөрсдөө юм.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх