Шударга ёс оюутны нүдээр - МУБИС-Монгол Судлалын Сургуулийн сэтгүүлч 1-р курсын оюутан Б.Давахүү


2011/10/26  2856   0


Нийгэм дэхь шударга ёсны хэм хэмжээ алдагдсантай холбоотойгоор ард иргэдийн уур бухимдал ихэссэн энэ үед мянга мянган оюутны дуу хоолой болох зорилго тээсэн нь энэ билээ. Монгол орон ардчилалын нөлөөгөөр эрх чөлөөтэй болж хүн бүр хүссэн бүхнээ хийж гүйцэтгэх бүрэн боломжтой болсон. Гэвч ямар нэгэн зүйлд хязгаар цензур байх ёстой гэж би боддог. Түүнчлэн шударга ёсны талаар ярьж бичээд байдаг ч тодорхой өөрчлөлт харагдахгүй байгаа нь илт харагддаг. Энэ үед ийм сэдэвээр оюутнуудын дуу хоолойг нэгтгэн уралдаан зохион байгуулж буй зохион байгуулагчдадаа баярлаж буйгаа илэрхийлмээр байна. Шударга ёс нь нэг том ойлголт боловч жижиг зүйлээс эхлэдэг гэж бодож байна. Энгийн жишээ нь хүмүүс дандаа биш ч гэсэн ч ямар нэг байдлаар худлаа ярьдаг. Энэ бол шударга явдал биш учраас хожим хойно илэрэх тохиолдол гардаг. Хувь хүн цаашлаад гэр бүл тэр ч бүү хэл нийгэмд шударга ёс үйлчилж байна уу даа гэсэн асуулт гарч ирж байна. Ганц нэг бус хэсэг бүлэг хүмүүсийн шударга бус үйлдэл нь үүнд нөлөөлдөг.

Үүнээс үүдэн иргэдэд буруу ойлголт төрж бухимдах болсон. Гэвч цөөн хүмүүс төрийн албан тушаалтнуудаас болж жирийн иргэд хэлмэгдэх учиргүй. Шударга ёс алдагдсны онцлох нэгэн жишээ бол хэн бүхний сайн мэдэх авилгал юм. Хүмүүсийн ажилаа бүтээхийн тулд тухайн нөлөө бүхий хүнд хэдэн бор төгрөг атгуулдаг. Тэгээд л удахгүй түүний хүссэн зүйл бэлэн болдог юм байх. Монголчууд зовж олсон хэдэн төгрөгөө нөгөөх этгээдүүдэд бэлэглэж халаас сэтгэл хоёрыг нь хамтад нь баярлуулдаг гэнэ. Тэгвэл авилгачдыг
Цаг цагт нэг цаддаг
Баримтгүй цалингаар нэг цаддаг
Үе үе нэг цаддаг
Үнэт цаас бэлгэнд аваад нэг цаддаг гээд хэлчихвл ёр нь буруутахгүй болов уу. Дэлхий нийтийн судалгаанаас харахад ч авилгалын үзүүлэлтээр манай орон нилээд дээгүүрт цохиж явна гэсэн. Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдсөн хүмүүсийн хэн хэндээ ашигтай хирнээ гэмгүй нэгний халааснаас хэд хэдээр нь завшиж бас шударга бус энэ зүйлийн төлөө хэн нэгнийг хохироож байдаг наймаа гэлтэй. Ард түмний дунд явуулсан судалгаагаар иргэдийн 80-аас илүү хувь нь авилгалыг хүлээн зөвшөөрсөн судалгаа байдаг. Даварсан нөхдүүд нь гар хүндрүүлэхгүй бол хөдлөдөггүй ч гэх юм билээ. Заавал иймэрхүү арга барилаар биш төрийн болон өөрийн үйл хэргийг шударга явуулвал ард түмэнд улсын хөгжилд саад болохгүй сайн байхсан. Энэхүү асуудалын талаар сэтгүүлзүйн чиглэлээр суралцагч оюутан бидний хийж чадах зүйл бол үнэнийг өмнөө барьж шударга ёсыг эрхэмлэн дээдлэж ямар нэгэн хүчин зүйлээс хараат бус байж ард түмний үнэн дуу хоолой болох явдал гэж ойлгож байна.
Шударга бус байдлыг өөрчилж ирээдүйд үр хүүхэдүүддээ зв үлгэр дууриалал үзүүлсэн сүүн замыг хамтдаа татацгаая.
Үнэнээр явбал
Үхэр тэргээр туулай гүйцнэ.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх