Шударга ёс оюутны нүдээр - МУИС-НШУС Философийн -1 Б.Булганчимэг


2011/10/26  3054   0


Харанхуйн дунд би бүдчин гэтнэ.Тиймээ алсаас гэрэлтэн гийх гэрлийн чигийг баримжаалан амьдралруу би мөлхөнө.Намайг эмзэглүүлсэн бодлоо би хэн нэгэнтэй хуваалцахыг хүслээ.Тогтонги ус өмхийрдөгийн үлгэрээр өмхийрөөгүй бол урсгал ус гэж нотлох боломжтой хэдий ч миний сэлэн буй нийгэм урсгал ч юм шиг ирээдүйтэй золгоод л байх хэрнээ сэнгэнэтэл урсахгүй дүлэгнээд байх нь тогтоол ус ч мэт тодорхойгүй оршсоор л,түүнд нь монголчууд бид дасан зохицсоор. Урагшлахгүй байна гэдэг нь ухраад л байна гэсэн үг юм.Бодууштай бодол үргэлжилсээр…

.Хүмүүс цаг хугацаа гэгч урсаад л өнгөрөх юм гэж яридаг ч үнэндээ бол хүн төрөлхтөн өөрөө урсаад л өнгөрч байгаа юм.Цаг хугацаа бол мөнхийн харин хүн зуурдынх өөрөөр хэлбэл цаг хугацаагаар зорчигч.Эндээс ямар дүгнэлтэнд хүрч байна вэ? гэхлээр урсгал дунд урсаад л өнгөрч болохгүй , харин сэлээд гатлаад үр бүтээлтэй бахархах бардамнах бүтээсэн үйлстэйгээр цаг хугацаагаар зорчвол тэр хүн болсоны гавьяа бус уу?ганц болохгүй бүтэхгүйг өгүүлээд л гэж магадгүй та шүүмжлэж болох л юм.Гэхдээ өнөөгийн нийгэмд шударга ёсноос илүү шударга бус нь илүүтэй болжээ.Үүнийг практикт хангалттай харах боломжтой.
Бүх л үйл ажиллагаа мөнгөөр хэмжигддэг ба энэ нь яг хэдийд үүссэн нь тодорхойгүй.Магадгүй төр улс үүсч өмчийн харилцаа бий болсон үетэй холбогдож ч болох юм.Хүссэн их дээд сургуульдаа ороход оноо дутвал биш мөнгө дутвал хүсэл мөрөөдлөө мартах хэрэгтэй болно.Харин “хүсэл мөрөөдөл дууссан газар хүн өөрөө дуусдаг”. Мөнгөнөөс болж амьдралаа дуусгасан тохиолдлын алийг тэр гэхэв ???

“Уран бүтээлч хүн мөнгө төгрөг бодох тэр агшиндаа л гоо сайхны мэдрэмжээ алддаг” Д.Дидро

Гэтэл одоо мөнгө төгрөг бодохгүй л бол амьдралаа хэрхэн залгуулах вэ хэмээн хүн бүрийн л толгой ажиллана.Дуучин Эрдэнэтунгалаг хүүхдээ төрүүлээд удаагүй нүүрэндээ битүү хавдартай байхдаа юуны төлөө тайзан дээр гарч байв? Энд бас л мөнгө хэрэгцээтэй болоод л тэр.Байрныхаа түрээсийн мөнгийг төлөхийн тулд л тэрээр хоолой чичрүүлэн байж дуулсан.”Амьдралын төлөө энэ ч яамай байнаа” гэх хэн нэгэн байх л байх гэтэл мөнгө олохын тулд бусдын амь насанд ч халдах явдал байдгийн зөвтгөх аргагүй. За тэгээд л мөнгөний төлөө хүний мөсөө гээсэн тохиолдлуудыг тоочоод байвал миний нас хүрэхгүй төдийгүй түүнийг буулгах цаас үл олдмой гэвэл нээх худал болохгүй л бодов уу?.Энэ шударга бус үйл ажиллагаа монголд хангалттай байгаагийн жишээ.Албан тушаалтан бүр хүнд хөнгөн дундавтар янзан бүрийн суртал гаргаж эгэл ард нь ямар нэгэн хэрэг бүтээх гэж шар махаа хаттал хүлээж хөлийнхөө улыг эргэтэл гүйнэ дээ.Энэ үед л “шатахуунй хямдхан дээр газар үзэж ,аавын буйд хүнтэй танилцаж” алс ирээдүйд амьдрахад ХААЛГАДАХ ХААЛГУУДАА бэлдэх хэрэгтэйг ойлгоно.Тэгсэн тохиолдолд танилтай хүн талын чинээ гээд ханхалзах нь ,харин аав нь танилцуулах танилгүй бол шогширохоос өөр арга алга даа .Сайхансамбуугын хүү “Бинзен гурван мянгад хүрээсэй,замаар чөлөөтэй давхих юмсан” гээд дураараа дургиж дунд чөмөгөөрөө наадаж хар ч юмуу цагаан ч юм уу тамхи татаад хаахалзаж байгаад хэрэгт холбогдоход танилтай хүн талын чинээ гээд л хэргийг хэрэгсэхгүй болгочихно.Нөгөө танилгүй Лхагваа дуучин байсан ч адуучин байсан ч хамаагүй танилгүй юм болохоор ганц худагтаа худагчинаа хийгээд л үлгэр дуусна шүү дээ.Энд шударга сайхан үнэр ханхлаж байна гэж үү? Айн.

Амьдрал тэр чигээрээ очёр дараалал.Оюутныхаа байранд өглөө бослоо жорлондоо ,гадуур гарлаа автобусандаа ,номын санд орох гэж ,орсон хойноо номоо авах гэж,гарахдаа бас болоогүй ээ хувцасаа авахдаа очёрлоно.За тэгээл хоолонд орохдоо ч ,идсэн хоолоо гаргахдаа ч ходоодонд очёрлоно шүү дээ.Цаг зав гаргаад ээлжээ хүлээхэд танилтай нь талын чинээ царайлаад эрх мэдэл эдлэж гарна даа.Ингээд л шударга бус үйл явц энгийнээс эхэлдэг.Учир зүггүй магтаад нүд баясаж,чих согтон,оюун мансууртал таныг гошгоруулсангүй,нэгдүгээр ангийн хүүхдийн нүдэнд үзэгдэж чихэнд сондсон,оюунд дүгнэгдсэн нүцгэн үнэнг та уншлаа.Төгөлдөрын хэлсэнчлэн тархиныхаа түгжээг мултлан та нэг тунгаа.Шударга бус явдалаас хэрхэн ангижрах вэ гэдэг нь нийт монголын иргэдээс шалтгаална.Та өөрөө шударга байвал тэр гарц юм.Шийдлийг шийдвэрийг таньд үлдээе . Тэнгэр газрын уялдаанд оршихдоо,төрөх нөхчихийн тавилан дунд хүн олон, сав шим мандлын хишиг буян, гамшиг нүгэлийн аль алинийг өөрийн төсөөлөл, ойлголтоор сэрж мэдэрсээр иржээ.Миний бодрол ч бас юун дутах хэмээн танд сонирхуулан сонордууллаа.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх