Нийтийн албанд хэнийг томилох, томилсны дараа ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар Авлигатай тэмцэх газрын саналыг “сонсдог” боллоо


2015/10/20  1619   0


-Ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль гарснаас хойш төрийн албанд ажилд орох гэж буй хүмүүсийг томилогдохоос нь өмнө хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нь Авлигатай тэмцэх газар хянадаг болсон. Энэ ажлын мөн чанар нь юу вэ?

-Өмнө нь төрийн албанд ажиллах хэн боловч хувийн ашиг сонирхлоо мэдэгдэж тайлбарладаг хууль эрх зүйн орчин байгаагүйгээс иргэд, олон нийтийн дунд танил талаа харж томилгоо хийдэг, ингэж томилогдсон төрийн албан хаагчид нь хүнд сурталтай, хувийн эрх ашгийн үүднээс аливаа асуудалд ханддаг, найзархах, намчирхах байдлаар төрийн ажлыг явуулж авлига, хээл хахууль авдаг гэсэн сөрөг ойлголт, уур амьсгал нийгэмд тогтсон байсан. Сонирхлын зөрчлийн хууль гарч, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянадаг болсноор энэ байдал тодорхой хэмжээнд өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл, нийтийн албанд хэнийг томилох, томилсны дараа ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар тухайн төрийн байгууллага Авлигатай тэмцэх газрын саналыг “сонсдог” боллоо. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь тухайн нэр дэвшсэн этгээдээрээ энэхүү урьдчилсан мэдүүлгийг гаргуулан авч, хянуулахаар ирүүлдэг ба тус газар ажлын 10 хоногийн дотор хянан үзээд хариу мэдэгддэг.
Зөвхөн нийтийн албанд анх удаа томилогдож байгаа хүмүүс төдийгүй өмнө ажиллаж байгаад албан тушаал, эрхлэх асуудлын чиг үүрэг нь өөрчлөгдөх тохиолдолд бүрт хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг тус газраар хянуулах үүрэгтэй, энэ нь хэрэгжүүлэх албан үүрэг нь тухай хүний хувийн ашиг сонирхолтой харшлах эсэх талаас нь хянаж үздэгтэй холбоотой юм. 

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очир 

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх