Албан тушаалтнууд хөрөнгө, орлого дээрээ нэмээд хувийн ашиг сонирхлоо мэдүүлдэг болсон


2015/10/22  1524   0


-Сонирхлын зөрчлийн тухай хууль гарснаар төрийн албан хаагчдын гаргадаг байсан хөрөнгө орлогын мэдүүлгийн маягт өөрчлөгдсөн. Энэ нь нийтийн албан тушаалтнуудад хувийн ашиг сонирхлоо мэдүүлэх үүрэг нэмэгдсэнтэй холбоотой юу? 

-Тийм. Өмнө нь албан тушаалтнууд зөвхөн хөрөнгө, орлогоо мэдүүлдэг байсан бол одоо хувийн ашиг сонирхлын байдлаа хамт мэдүүлдэг болсон. Хамаарал бүхий этгээд, нэгдмэл сонирхолтой этгээд, гишүүнчлэл зэргээ хөрөнгө, орлоготойгоо хамт мэдүүлнэ гэсэн үг. Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг албан тушаалд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор, мөн жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор, түүнчлэн их хэмжээний өөрчлөлт орсон тохиолдолд 30 хоногийн дотор мэдүүлнэ гэсэн 3 төрлийн хугацаа бий. 

Манай байгууллага хууль хэрэгжүүлэх үүргээ гүйцэтгэж хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнуудаас хуульд зааснаар хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг бүрэн гүйцэд гаргуулан авах, мэдүүлгийг хянах, түүнчлэн нийтийн албанд нэр дэвшсэн тохиолдолд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэхийг хянан үзэх, мөн хуульд заасан бусад үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж тодорхой үр дүнд хүрч ажиллаж байна.

 

Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар А.Батхуяг

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх