Шударга ёс оюутны нүдээр - МУИС-МКС Эдийн засгийн математик загварчлал 3б ангийн оюутан Б.Баттөмөр


2011/10/26  3240   0


Би өөрийгөө их азгүй хүн гэж боддог. Учир нь надад байнга л шударга бус явдал тулгарч байдаг юм. Тиймээс би бусдыг өөртэйгээ адил азгүй битгий байгаасай гэж хүсдэг. Харамсалтай нь бодит байдал ийм л учраас ийм төрлийн азгүй хүмүүс олон гэдэгт би итгэлтэй байна. Цэцэрлэгийн хүүхдүүдээс эхлээд төрийн өндөрлөг хүртлээ нийгмийн бүхий л давхаргад шударга бус явдал байсаар байхад бид элдэв янзын хөгжил дэвшил ярин баясаж суусаар...

Нэгэнт нийгэмд шударга бус явдал байгаа гэдгийг хүн бүр л мэдэрч байгаа учраас ийм байна, тийм байна гээд яриад суухийн оронд харин үүнийг хэрхэн яаж багасгах вэ? Нийгэмээ хэрхэн энэ бохирдлоос нь цэвэрлэх вэ? гэдэг тал дээр анхааралаа хандуулах хэрэгтэй болов уу. Тиймээс миний бодлоор бид шударга ёсыг бий болгоход хэд хэдэн аргаар тэмцэж болно.

Нэгдүгээрт, шударга бус явдлыг шүүн тунгаадаг системээ өөрчлөх. Хэдийгээр бидэнд аль хэдийнэ үнэн мөнийг тогтоон шийдвэрлэдэг байгууллага байгаа ч гэлээ шударга байдлыг зохицуулах ёстой байгууллага маань өөрөө шударга бусаар үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс бид энэхүү тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй юм шиг. Энд би Монголын Шүүхийн байгууллагыг хэлэх гэсэн юм.

Хоёрдугаарт, шударга бус үйлдлийг бүгдээрээ жигшин зэвүүцдэг тэр сэтгэлгээг бий болгох шаардлагатай байна. Үүнийг хийхийн тулд мөн л бид хэд хэдэн аргыг ашиглаж болно. Үүнд: Монголын уламжлалт ёс заншлаа эргэн сэргээх. Уг нь бидэнд аль хэдийнэ шударга бус явдлын эсрэг зогсдог сайхан уламжлал бий. Энэ нь бидэнд байгаа нэг давуу тал мэт. Хамгийн гол нь бид уг давуу талаа ашиглах хэрэгтэй, эс тэгвэл давуу тал маань давуу тал байх үнэ цэнээ алдах болно. Тиймээс бид үнэ цэнийг нь буцаан өгөх шаардлагатай байна. Мөн бид боловсролын тогтолцоог ашиглаж болно. Хүүхдүүдэд багаас нь шударга бус үйлдэл нь зүйд нийцэхгүй гэдгийг сэтгэхүйд нь суулгаж өгөх хэрэгтэй. Тэгж гэмээнэ бид ирээдүйн шударга Монголыг бэлтгэж байна гэсэн үг юм.

Гуравдугаарт, хэдийгээр бид хэн нэгнийг хууран мэхлэж улмаар ямар нэг шийтгэл хүлээхгүй бултан гарах тохиолдол байж болох ч өөрийгөө хуурах боломж хэзээ ч байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй билээ. Хэн нэгэн бусдыг хууран мэхэлж нэг талх олж идсэнийг минь хэн ч мэдээгүй нь миний авъяастайнх гэж бодож болох болов ч идэж байгаа талхаа шударга бусаар олж авсан гэдгээ өөрөөсөө нуух ямар ч нөхцөл байхгүй билээ. Миний хувьд шударга бусаар талх олж идсэнээс өлсгөлөн ч гэсэн өөрөө өөртөө үнэнч явах шиг аз жаргал байхгүй билээ.

Дүгнэлт болгон хэлэхэд бид шударга бус үйлдэл хийж байгаа “хүнийг” бус харин тухайн “үйлдлийг” нь жигшин зэвүүцэх нь ухаант хүний нийгэм дэх шударга бус явдлын тэмцэл мөн биз ээ. Эс тэгэвээс бидэнд үзэн ядахгүй хүн үлдэхгүй бөгөөд эцэст нь өөрийгөө ч үзэн ядахад хүрэх билээ. Хэн нэгнийг үзэн ядах нь бидний гол зорилго биш учраас шударга бус үйлдлийг нь мөн уг үйлдлийг хийж байгаа цаад санааг нь үзэн ядах нь ухаалаг алхам бөгөөд энэ нь бидний хүсэн мөрөөддөг хөжлийн эхлэл болно хэмээн мунхаглан бодож сууна.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх