Жиргээчид авлигын тухай


2015/11/06  1655   2


П.ЛХАГВА ‏@Lhagva6 

Өмнө төр засгийг эсэргүүцлээ гэж барьж хорьж байснаас авлигаар барив гэж сонсоогүй. Сүүлийн 4 жил авлигатай тэмцээд байгаа нь талархууштай.

Хоггүй МНГ байгаль ‏@DelgersaikhanTu 

Авлигачдыг цэвэрлэхгүй бол улс хэзээ ч хөгжихгүй. Авлигач авлига авбал "Төр буруутай", авлигачийг барьж хоривол "Төр буруутай" байж болохгүй.

Ө•Мөнхбат ‏@01mgl 

Авлигачдыг өршөөхгүй гэдэг байсан хүмүүс АТГ ажиллаад эхлэхээр үгүй гэх юм. Өршөөхгүйн тулд шалгах л хэрэгтэй. Буруугүй бол АТГ-ыг харин яахвэ?

Их тэнгэр ‏@Daambii 

АТГ мандтугай. Бузар булайтай тэмцэж байгаа ганц газар эднийх л байна.

ХҮНИЙ_САЙХАН_СЭТГЭЛ ‏@dovchoop 

АТГ ажлаа хийж байгаад татвар төлөгч би бээр туйлын баяртай байна.

Batmunkh ‏@ezenkhaan 

АТГ ДЭНДЛЭЭ ГЭЖ ЭНГИЙН ИРГЭД ХАШГИРААГҮЙ ШҮҮ 

KHELMERCH ‏@sobar1983 

Авлига авсан хэн нэгнийг шалгахаар араас нь бөөн өмөөрөгч хамгаалагчид гарч ирээд АТГ занан зүхэх юм. Бодвол сүлжээнд орсон байдаг байх даа

Норовсамбуу Гансүх ‏@gansukh2040 

Шийлэгдамба баригдсан гэнэ үү? Авсан, өгсөндөө өлзийтэй биш үйлдэл дээр нь барьдаг болж дээ. АТГ САЙН САЙН

Khatanbaatar ‏@KhatanbaatarP 

Эд материал, мөнгөн хэлбэрээр авлига аваагүй ч албан тушаалаа урвуулан ашигласан албан хаагчийг АТГ-д өгч шалгуулах хэрэгтэй шүү...

Amaraaliberty ‏@amaraaliberty 

Авлига авлаа гэх юм, авлигачдыг нь барихаар барилаа гэх юм. Яах ч ёстой юм?

Ухнаагийн ОРГИЛМАА ‏@martahgvi 

Авлига гэдэг маань улстөржөөд л явж байх ёстой юм биш үү. Ардын авлига гэж юу байх вэ.

хоточ банхар ‏@hotochbanhar 

Авлигачдыг өршөөхгүй шийдвэр гаргасан УИХ-ын гишүүдэд баярлав. Авлига бол хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг

Цэдо ‏@TsedoTsedo 

Авлига бол албан тушаалын хэрэг. Жирийн иргэний үйлддэг хэрэг биш!

Сэтгэгдэл бичих


   150.129.142.91

Хариулах 2015 оны 12 сарын 29
Яг авилгачидаа өршөөгөөд байгаа юм биш үү Оюу толгой Таван толгой яг юу болоод байна аа түүний учирыг олвол яагаад байгаа юм

Цэдод    202.9.41.24

Хариулах 2015 оны 11 сарын 09
Авлига хээл хахууль гэж хоёр салгана ... Хээл хахууль гэж жирийн иргэний өгч буй авлигыг хэлнэ. Авлига хээл хахуулийг зөвхөн төрийн албан тушаалтай нь холбож байгааг нь Монгол улсын алдаа юм. Компаниуд хоорондоо өгөх хээл хахуулийг жирийн бизнес гэж үзэж байгаа нь мөн бидний хохь юм.

АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх