Танай байгууллага Монгол Улсад огт хэрэггүй болохын төлөө хамтдаа зүтгэе


2015/11/09  1425   0


Авлигатай тэмцэх газарт иргэн П.Эрдэнэхуягаас цахим шуудангаар захидал илгээжээ. Уг захидлыг бүрэн эхээр нь хүргэе.

Авлигатай тэмцэх газрын хамт олон та бүхэнд

Монгол төрийг доромжлон даварч байгаа, бас ичих ч үгүй Монгол төрийн сайд болчихдог цадиггүй, увайгүй, шуналын тулмуудад хатуу сануулга болгож Монгол Улсынхаа хуулийн хэрэгжилтийг яруу тод харуулж чадаж байгаа та нараар бахархаж байна. 

Албан тушаалд үхэн хатан зүтгэж, тэгээд бас түмний хөрөнгө зувчуулж, Монголын ард түмнийг улам ядууруулж доромжлох эрх хэнд ч байхгүй билээ. Монгол Улсын иргэн бүхэн ахмадаа халамжилж, үр хүүхдээ эрүүл саруул өсгөж, эрдэм номтой сайхан хүмүүс болгоход анхаарч, тус бүртээ чаддаг ажлаа л хийж амьдрах ёстой билээ. Браво! 

Та нарын маань үйлс өөдрөг байж, танай байгууллага Монгол Улсад огт хэрэггүй болж, элдэв сэтгэлийн тамгүй сайхан амьдрах нөхцөлийг та бүхэн Монголдоо бүрдүүлэхийн төлөө хамтдаа зүтгэе. Монголчууд бид бүгдээрээ гэгээрэхийн төлөө л оюун ухаанаа хөгжүүлж амьдрах ёстой билээ. 

Тэргүүн комиссар Наваансүрэнгийн Ганболд даргатай эрэлхэг дайчид та бүхнийг гүнээ хүндэтгэсэн 
                                                                                                                                    Монгол Улсын иргэн П.Эрдэнэхуяг 

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх