Шударга ёс оюутны нүдээр - MУИС-ЭЗС-ийн Статистикийн 3-р курсын оюутан Д.Баасан


2011/10/26  3198   0


Шударга ёс эрх чөлөө гэж өнөөдөр хүн бүр ярих боллоо.
Шударга ёс алдагдаж байна, хаашаа л харна авилга, хээл хахууль, хүнд суртал...
Би энэ амьдралаас залхаж байна гэх хүмүүс захаас аваад цөөнгүй.

Тэгвэл шударга ёс гэж яг юу юм бэ?
Хэтэвч дүүрэн мөнгө үү? Шуудай дүүрэн алт юм уу? эсвэл хэн ч үл тоох ,хэнд ч хэрэггүй хог новш уу?
Шударга ёс гэдэг бол дээрх зүйл огтхон ч биш ээ. Жирийн нэгэн оюутны, хувь хүний, цаашлаад ард түмний хүсэн хүлээж байдаг үнэт зүйл.

Өнөөдөр эрх мэдэлтэн нь хуулийг гууль болгож, эрх мэдэлдээ эрдэж, дураар авирлаж, санаатай болон санамсаргүй байдлаар бусдын эрх ашгийг хохироож байна. Энэ нь л нөгөө шударга ёс гээчийг уландаа гишгэж буй нь тэр. Ард түмэн ийм зүйлийг хүсдэггүй, хүлээдэггүй.

Өнөөдөр Монгол Улс Ардчилсан орон, хүний эрх, эрч чөлөөг дээдлэгч, шударга ёсыг эрхэмлэгч орон. Гэтэл яагаад нийгэмд эмх замбараагүй байдал, үзэн ядалт, шударга бус байдал ноёлох болов оо. Өнөөдөр төрд алба хашиж байгаа хэнбугай нь ч болов их бага ямар нэг хэмжээгээр төсвийн мөнгийг цаашилбал бидний төлсөн татварын мөнгөнөөс завшихыг оролдож, зарим хэсэг нь бүр цагаандаа гарчээ.

Эрх мэдэл, хоосон нэр хүнд гэгч алив хүмүүст хүнд суртлыг бий болгож, тэр хэмжээгээрээ нийгэмд хор уршиг учруулж байна.
Шударга ёс гэж хаана байна аа...
Шударга ёс бол ардчиллын тулгуур үнэт зүйл. Ардчиллын тулгуур үнэт зүйл алдагдаж байгаа нь бид ардчиллаас ухарч байгаа хэрэг биш гэж үү?

“Шинэ гарц олж харъя гэж бодож байгаа бол чи өөрөө гарцаагүй шинэ зүйл хийх шаардлагатай” хэмээн Лихтенберг хэлсэн байдаг.

Шударга ёсыг эрхэмлэх сэтгэлгээтэй, зөв үзэл бодолтой оюутан, залуус өнөөгийн нийгэмд үгүйлэгдэж байна. Энэ хэрэгцээ, шаардлагыг ханган биелүүлэх залуу үеийнхэн өндөр боловсролтой, үнэнч шударга, хувийн соёл, ёс зүйтэй болж төлөвшиж гэмээнэ нийгэмд шударга ёс төлөвшиж, эрүүл саруул нийгэм оршин тогтнох болно. Эрүүл саруул, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг тийм нэгэн бүрдэн төлөвшихөд цаг хугацаа зайлшгүй шаардлагатай. Тэр цагийн хугацааны эзэд нь оюутан залуус байх болно. Энгийн нэгэн оюутны нүдээр харахад шударга ёс хонгилын үзүүрт гэрэлтэж байна. Шударга ёс, эрүүл нийгмийг цогцлоох оюутан залуус аа урагшаа!!!

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх