Ольга Савран Авлигатай тэмцэх газрын талаар юу хэлэв?


2015/11/26  1642   0


  • Ерөнхийд нь хэлэхэд бид Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын бие даасан үйл ажиллагааг дэмжиж байгаа. Учир нь хэдийгээр байгуулагдаад удаагүй ч маш зоригтой байж үүргээ сайн гүйцэтгэж байгаа гэж би дүгнэж байна. 
  • Энэ газрын талаар шүүмжлэлтэй хандах тодорхой хэдэн зүйл байгаа. Гэхдээ зөв чиглэлтэй явж байгаа гэж найдаж байна. Цаашид ч мөн илүү хүчирхэгжиж сайн үр дүнг авчрах байх.
  • Авлигатай тэмцэх газартай болно гэдэг бол өөрөө маш том амжилт. Сайн зүйл. Миний зүгээс өгөх зөвлөгөө бол агентлагаа улам бэхжүүлж, хүчирхэгжүүлэх юм. 
  • Сүүлийн үед Авлигатай тэмцэх газар нь олон нийтийн итгэлийг бага зэрэг алдаж эхэлсэн. Зарим нэг судалгаанаас харахад иргэд агентлагийн ажилд өнгөрсөнтэй харьцуулахад тийм ч сэтгэл хангалуун биш байна. Гэхдээ энэ бол Авлигатай тэмцэх газар муу ажиллаж байгаагаас шалтгаалсан зүйл биш. Ерөөсөө ч тийм биш. Харин энэ бүхэн анхнаасаа бий болоод байсан өндөр хүлээлттэй холбоотой. 
  • Анх Авлигатай тэмцэх газар байгуулагдаж байхад хүн бүхэн маргааш гэхэд авлигагүй болно гэж бодож байсан. Гэхдээ үүнд хугацаа хэрэгтэй. Хонконгийн авлигатай тэмцэх газрыг харъя л даа. Олон улс энэ агентлагийн загвараа болгодог. 1970-аад онд байгуулагдсан газар одоо л үр дүнгээ өгч байна. Тиймээс Монголын агентлагаас ийм үр дүн хүлээж болохгүй юм. Учир нь Хонконгийн авлигатай тэмцэх газартай харьцуулахад Монголынх нялхаараа байна. Цаашид агентлагаа илүү хүчирхэг болгох хэрэгтэй. 
  • Сүүлийн үед энэ агентлагт олон даалгавар өгч байгаа ч нөөц бололцоогоор хангахгүй байна. Нөөц бололцоог нь олгох хэрэгтэй.

Эдийн засгийн Хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Зүүн Европ
болон Төв Азийн Авлигын эсрэг хэлтсийн Авлигын эсрэг сүлжээний зохицуулагч
Ольга Савраны Bloomberg телевизийн студид өгсөн ярилцлагаас ишлэв.

Эх сурвалж: Bloomberg TV

bloombergtv.mn/post/28377

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх