Б.Батзориг: Транспаренси интернэшнл олон улсын байгууллага авлигын төсөөллийн индекс зарлалаа /2011.12.02/


2011/12/01  2829   0


Транспаренси интернэшнл байгууллага нь дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаагаа явуулах өөрийн 90 гаруй салбар байгууллагаар дамжуулан улс орнуудын засгийн газар болон бизнесийн, иргэний нийгмийн бусад байгууллагуудтай хамтран авлигын хор уршгийг олон нийтэд мэдээлэх, таниулах, авлигыг таслан зогсоох талаар үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар гол үйл ажиллагаагаа чиглүүлдэг авлигын эсрэг дэлхийн хөдөлгөөнийг тэргүүлэгч иргэний нийгмийн байгууллага юм. Төв нь Герман улсын Берлин хотод байрладаг.

Тус байгууллага авлигын төсөөллийн индексийн дүнг 2011 сарын 12 дугаар сарын 1-ний өдөр дэлхий нийтээр нэгэн зэрэг зарладаг.

-Транспаренси интернэшнл байгууллагаас жил бүр гаргадаг авлигын индексийг дэлхий нийтэд зарлажээ Монгол Улс ямар оноотой байна?

-Авлигын төсөөллийн индекс 2011 судалгааны дүнгээс харахад хамрагдсан 183 орны авлигын индексийн утга 39% өссөн, 37% буурсан, 22% өөрчлөгдөөгүй байна. Манай улсын хувьд 2.7 гэсэн үнэлгээтэй хэвээрээ байна. Тоон утга 10-т ойртох тутам авлига байх нөхцөл бага байгааг илэрхийлдэг. Харин тоон утга 1-д ойртох тутам авлига байх нөхцөл их байгааг буюу тухайн орны авлигатай тэмцэх тэмцэл сул байгааг илэрхийлдэг.

Олон улсын Транспарэнси интернэшнл байгууллагаас явуулдаг авлигын төсөөллийн индексийн судалгаа нь анх 1996 онд 50 орныг хамруулан хийж эхэлсэн. Шинжээчийн төсөөлөлд тулгуурладаг хэд хэдэн судалгааг ашиглан авлигын төсөөллийн индексийг тооцон гаргадаг.

Гэхдээ энэхүү эх сурвалжууд нь жил болгон өөрчлөгддөг, судалгаанд хамрагдаж байгаа орнууд тогтвортой биш учир аливаа улсын хувьд өсөлт, бууралтыг нь харьцуулж үзэхдээ болгоомжтой хандахыг энэ судалгааг анх санаачлан боловсруулж, олон жилийн турш удирдан явуулж ирсэн Германы эрдэмтэн Лэмбсдорф өөрөө зөвлөсөн байдаг.

Энэ утгаараа Транспарэнси интернэшнл байгууллагын хувьд тухайн улс орон авлигад их, бага авсан гэдэг үнэлэлт дүгнэлт өгдөггүй. Харин үнэлэлт, дүгнэлт өгөх, үйл ажиллагаандаа хэрхэн ашиглахыг нээлттэй үлдээдгээрээ онцлогтой.

-Олон улсын түвшинтэй харьцуулахад Монгол Улсын авлигын индекс ямар түвшинд байна вэ?
Авлигын хор хөнөөлд автаагүй улс орон дэлхий дээр байхгүй. Судалгаад хамрагдсан улсуудын олонхи нь 5-аас доош үнэлгээтэй байна. Транспаренси интернэшнл байгууллагын захирал Хагуетте Лабелле “Энэ жил улс орнууд ядуу болон баян эсэхээс үл хамааран авлигыг эсэргүүцсэн хөдөлгөөн олон өрнөснийг бид харсан. Европт өрийн хямрал, Арабын орнуудадулс төрийн шинэ үе эхэлсэн хэдий ч удирдагчдын зүгээс илүү сайн засаглалыг шаардаж байна” гэж хэлсэн нь ерөнхийдөө дэлхий нийтийн нөхцөл байдлыг илэрхийлж байна.

-Хөрш хоёр орон ямар үнэлгээтй байдаг бол?

ОХУ-ын авлигын төсөөллийн индекс манайхаас тааруу буюу 2.4 гэсэн үнэлгээтэй. БНХАУ-ын авлигын төсөөллийн индекс манайхаас сайн буюу 3.6 гэсэн үнэлгээтэй байна.

-Төсөөллийн индекс гэж давтаад байх юм энэ юу гэсэн үг юм бэ?

Хэмжихгүйгээр хийж чадахгүй гэдэг. Хэмжиж чадсанаар хүрэх үр дүнгээ тодорхойлох, алдаа оноогоо дүгнэх боломжтой болдог. Аливаа улс орныг удирдагч болон удирдаж буй хүмүүсийн явуулж буй үйл ажиллагаа шууд олон нийтэд хүрч тэдэнд төсөөлөл буюу ямар нэгэн ойлголт, итгэл үнэмшлийг бий болгож байдаг. Үүнийгээ янз бүрийн аргаар илэрхийлдэг. Судлаачид энэхүү бий болсон төсөөллийг нь судалгааны арга, аргачлалаар авч тоон утганд оруулдаг. Энэ судалгаа нь олон улсын байгууллагуудын хийсэн хэд хэдэн судалгаанд тулгуурладагаараа онцлог. Тухайлбал, ядуурлын судалгаа хүртэл авлигын төсөөллийн индексэд ашиглагддаг гэсэн үг.

-Монгол Улсын авлигын индекс яагаад сайжрахгүй байна? Яавал сайжрах талаар саналаа хэлнэ үү?

-Олон улсын түвшинд сайн засаглалыг бий болгох, авлигатай тэмцэх эрх зүйн орчинг нэн тэргүүнд боловсронгуй болгох нь авлигатай тэмцэх хамгийн үр дүнтэй арга гэж үздэг. Эрх зүйн орчинд ашиг сонирхлын зөрчлийн зохицуулалт, улс төрийн намын санхүүжилт, сонгуулийн санхүүжилт, төрийн албан дахь улс төрийн томилгоотой холбоотой харилцааг зохицуулсан хууль тогтоомж нэн тэргүүнд багтана.

-Монгол Улстай мөр зэрэгцэн адил оноотой ямар улс байна?

-Бангладеш, Эквадор, Этиоп, Гватемал, Иран, Казакстан, Мозамбек, Соломоны арал зэрэг 8 улстай хамт 120 дугаар байранд жагссан байна.

Хүснэгт 1. Авлигын төсөөллийн индексийн үзүүлэлт зарим орны хувьд

№ 

 Улсын нэр

2004

2005

2006

2007

2008

2009

2010

2011

1

Сингапур

9.3

9.4

9.4

9.3

9.2

9.2

9.3

9.2

2

Хон Конг

8

8.3

8.3

8.3

8.1

8.2

8.4

8.4

3

АНУ

7.5

7.6

7.3

7.2

7.3

7.5

7.1

7.1

4

Малайз

5

5.1

5

5.1

5.1

4.5

4.4

4.3

5

БНХАУ

3.4

3.2

3.3

3.5

3.6

3.6

3.5

3.6

6

Монгол

3

3

2.8

3

3

2.7

2.7

2.7

7

ОХУ

2.8

2.4

2.5

2.3

2.1

2.2

2.1

2.4


Хүснэгт 2. Авлигын төсөөллийн индексийн зарим үзүүлэлт /Монгол Улсын хувьд/

Он

2004

2005

2006

2007

2008

2009

2010

2011

Эзэлсэн байр

85

85

99

99

102

120

116

120

Судалгаанд хамрагдсан улс

145

158

163

179

180

180

178

182

Авлигын индексийн үнэлгээ

3

3

2.8

3

3

2.7

2.7

2.7

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх