ЭБАТ-ы нэмэгдлийг удирдлага нь шийдвэрлэнэ


2016/03/01  4291   1


-Төрийн албан хаагч буюу эрх бүхий албан тушаалтан хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн 40 хүртэлх хувийг сар бүр авах эрхтэй юу, эсвэл жилд нэг удаа авах уу? 

Авлигатай тэмцэх газрын фэйсбүүк хуудсаар ирүүлсэн асуулт

-УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журам”-ын 3.1-д “Нийтийн албаны удирдлага нь... албан тушаалынх нь цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нэмэгэл урамшуулал олгох...” гэж заасан. Өөрөөр хэлбэл, уг нэмэгдлийг ямар хугацаанд хэдэн хувиар олгохыг тухайн байгууллагын эрх бүхий удирдлагаас шийдвэрлэнэ. 

Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний алба

Сэтгэгдэл бичих


Зочин    183.177.100.238

Хариулах 2019 оны 05 сарын 23
40 хувийн нэмэгдэлтэй холбоотойгоор нэг асуулт асуумаар байна. Миний бие нэгэн газарт ЭБАТ-аар ажилладаг Төрийн албан тухай хуулийн дагуу цалинтай чөлөө авч Удирдлагын академид мэргэшүүлэх сургалтанд 2 сар суусан юмаа. Асуудал юу вэ гэхээр энэ 2 сарын хугацаанд ЭБАТ-ын нэмэгдэл цалинг өгөхгүй ээ. ТАТХ-нд үндсэн цалинг гэж заасан байгаа гэсэн. гэхдээ энэ 2 сарын хугацаанд бий ЭБАТ-ын ажлаа хийсээр л байсан. Авлигын эсрэг хууль дээрх журмуудыг харахад тоймтой заалт алга байна. энэ асуудлыг яах вэ?

АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх