Хээл хахууль авах, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх гэмт хэргийн шинжтэй бол АТГ-т хандаарай


2016/03/01  2931   1


-Сайн байна уу? Би цагдаагийн алба хаагчдын авлигын талаар мэдээлэл өгөх гэсэн юм. Цагдаагийн ёс журманд нь хандахаар ерөөсөө үл тоогоод хариу өгөхгүй юм. Танайхтай яаж холбогдох вэ?

Авлигатай тэмцэх газрын фэйсбүүк хуудсаар ирүүлсэн асуулт

-Таны асуултыг хүлээн авлаа. Цагдаагийн байгууллагын алба хаагч нь төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг албан тушаалтан тул хээл хахууль авсан, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, эрх мэдлээ хэтрүүлэх гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл хийсэн бол Та гомдол, мэдээллээ амаар буюу бичгээр манай байгууллагын хаягаар шуудангаар, и-мэйлээр, утсаар гаргаж болно. Бичгээр гаргасан гомдолд гомдол гаргагч гарын үсэг зурсан байна. 
Цагдаагийн алба хаагчтай холбоотой гомдол, мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын тусгай дугаар болох 126, 70121515 дугаарын утсанд өгч болох бөгөөд Ёс журмын албанд хандаад хариу өгөхгүй байгаа бол Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд болон Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газарт хандаж, асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой. 
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс

Сэтгэгдэл бичих


T.Bolor    203.91.117.4

Хариулах 2016 оны 03 сарын 10
Сайн байна уу нэг юм асуух гэсэн юм аа төрийн албаны ажлын байран дахь дарамтыг мэдээлэх гэсэн юм.

АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх