МАХН-ын залуучуудын тавьж байгаа шаардлага нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинж агуулж байна


2016/03/04  2265   2


-Танай гадаа МАХН-аас жагсаал цуглаан хийгээд байгаа юм уу? Ямар шаардлага тавьж байгаа юм? Шаардлагыг нь хүлээгээд авч болдоггүй юм уу?

Авлигатай тэмцэх газрын албан ёсны фэйсбүүк хуудсаар ирүүлсэн асуулт

-МАХН-ын дэргэдэх залуучуудын холбооноос Авлигатай тэмцэх газарт шаардлага хүргүүлж, жагсаал цуглаан зохион байгуулж байгаа. Улс төрийн намын дэргэдэх олон нийтийн байгууллага нь улс төрийн үйл ажиллагаа явуулдаг. Улс төрийн байгууллагаас хуулийн байгууллагад хандаж улс төрийн шинжтэй шаардлага тавьж байгааг яавч хүлээж авах боломжгүй. Эдгээр хүмүүс шалгаж буй тодорхой хэргийг зогсоох, хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүсийг суллахыг шаардаж байгаа. Энэ бол хууль бус шаардлага, хууль зөрчсөн үйлдэл, зүйд нийцэхгүй асуудал. Шуудхан хэлбэл, Эрүүгийн хуулийн 245 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэх үндэстэй. Эрүүгийн хууль дахь Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг гэсэн бүлэгт Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд саад учруулах гэсэн гэмт хэргийг нэрлэсэн байгаа. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэсэн заалт бий.

Эрүүгийн хэргийг шалгах, цагдан хорих арга хэмжээ авах зэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан тодорхой үндэслэл, журмын хүрээнд зохих хяналтын дор хийгддэг. Түүнээс улс төрийн аливаа нэгэн дарамт шахалтаар шийдвэрлэх ямар ч боломжгүй.

Авлигатай тэмцэх газар нь зөвхөн хуульд захирагдаж ажилладаг. Бидний үйл ажиллагаанд энэ мэтээр улс төрийн дарамт шахалт учирч байгаа ч үүнд автах, зорилгоосоо ухрах эрх байхгүй. Авлигатай тэмцэх газар тэдний шаардлагын хариуг хүргүүлсэн. Тиймээс МАХН-ын дэргэдэх залуучуудын холбоо Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинж агуулсан үйлдэлдээ дүгнэлт хийж, хууль бус шаардлагаа зогсоох хэрэгтэй. 

Сэтгэгдэл бичих


иргэн    182.160.3.240

Хариулах 2016 оны 05 сарын 15
Тийм ш дээ, хуулийн байгууллагын ажилд нөлөөлөх гэж хашгирч байгаа нь таагүй харагдаж байсан.

Ganaa    203.194.118.108

Хариулах 2016 оны 03 сарын 14
хуулиа дагаад уйдсан нөхдөөр албадан ажил хийлгэвэл таарна

АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх