Л.Төр-Од: Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу нээлттэй хэлэлцүүлэг хийх нь зүйтэй


2016/04/15  1226   0


Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Од: 

-УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн өмнө нөхцөл байдал маш ээдрээтэй байна. Энэ цаг үед давхцуулаад АТГ-ын дарга чөлөөлөгдөх хүсэлтээ гэнэт гаргаад түүнийг нь өчигдөр УИХ-ын байнгын хороо хэлэлцээд хүлээн авч дэмжээд өнөөдөр яг одоо энэ мөчид УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байгаа асуудал бидний хувьд анхаарал татаж байна. Асуудлын гол нь асар богино хугацаанд гэнэт УИХ нь маш яаруу сандруу байдлаар энэ асуудлыг шийдвэрлэж байгааг бид хамтдаа ажиглаж байна. Хоёрдугаарт, АТГ-ын хараат бус байх, ялангуяа улстөрчдөөс, эрх баригчдаас хараат бус байх энэ байдлыг арилгах гэсэн хууль тогтоомжийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын зарим гишүүд өргөн барьж байсан. Өнгөрсөн жил өршөөлийн тухай хуулийн зарим зүйл, заалт нь авлигын хэрэгт холбогдсон болон шалгагдаж байгаа этгээдүүдийг хамруулж цагаатгах гэсэн ийм ноцтой оролдлого байсан. Үүнийг бид олон нийтийн хүчээр хамтдаа таслан зогсоож чадсан. Авлигатай тэмцэх асуудал, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг цогц байдлаар нь авч үзэх ёстой. Өөрчлөлт оруулах асуудлыг олон нийтийн зүгээс хянамгай хандаж, хэрэв ийм төсөл өөрчлөлт УИХ болон Засгийн газрын түвшинд боловсруулж байгаа бол үүнд олон нийт, мөн судлаачдыг хамруулж, тухайлбал Нийтийн сонсголын тухай хууль гэж өнгөрсөн онд батлагдсан хуулийн дагуу нээлттэй хэлэлцүүлэг хийх нь зүйтэй. Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлж эхлэх хугацааг хойшлуулсныг та бүхэн бас мэдэж байгаа. Нийтийн сонсголын тухай хуульд хариуцлагын тухай асуудлыг хэрэгжих хугацааг УИХ шинэ жилийн өмнө өөрчлөлт оруулж, энэ оны 9 дүгээр сар хүртэл хойшлуулсан. Энэ хууль нь энэ оны 1 дүгээр сараас эхлэн үйлчилж байгаа учраас эргээд энэ авлигын асуудал, олон нийт ард иргэдийн язгуур эрх ашигт нийцсэн учраас зайлшгүй Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу сонсгол хийх нь зүйтэй гэж үзэж байна. 

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс хийлгэсэн хэвлэлийн
бага хурлаар хийсэн мэдээлэл. “Монголньюс” мэдээллийн төв. 2016.04.14.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх