Ц.Нямдорж: УИХ бол хуульд тайлбар хийх биш, өөрчлөлт оруулдаг байгууллага


2016/04/25  1351   0


-...Н.Энхбаярын ялтайд тооцогдох хугацааг хэрэгсэхгүй болгох тогтоолын төсөл Хууль зүйн байнгын хорооны хурлаар шууд л дэмжигдсэн. Энэ бол Н.Энхбаярыг МАН-тай эвсүүлэхгүй АН-ын арга заль гэж дүгнэх хүмүүс байна. Ер нь яаж яваад Хууль зүйн байнгын хороогоор энэ тогтоолын төсөл гэнэт ороод ирэв ээ? 

-Яг наадах чинь л байхгүй юу. Манай Бага хурал хуралдахын өмнөх долоо хоногийн гурав дахь өдөр Хууль зүйн Байнгын хороо хуралдсан, хэлэлцэх асуудалд өршөөлтэй холбоотой ямар ч асуудал байгаагүй. Гэтэл хурлын төгсгөлд Ц.Оюунбаатар хулгай хийж байгаа юм шиг халааснаасаа нэг ийм тогтоолын төсөл гаргаж ирээд АН-ынхантай хуйвалдаад дэмжүүлчихсэн юм билээ. Н.Энхбаяр З.Энхболдтой уулзахдаа “Үүнийг батлаад өгвөл Монгол Ардын намтай эвсэхгүй” гэсэн л дээ. “Зэрэг нэмэхийн өмнө” гэдэг кинон дээр тал еэвэнгийн хэрэг гардаг даа. Тэрэн шиг л Н.Энхбаяр тал еэвэн энэ байна гээд манайд Ч.Улааны гарын үсэг зурсан бичиг үзүүлж, АН-д дээрх тогтоол үзүүлээд явсан шиг байгаа юм. Ямар, хүүхэд хуурч байгаа биш дээ. Өршөөлийн хуулийг нэг удаа гаргадаг. Хуульд хийх тайлбарыг зөвхөн Дээд шүүх хийдэг. Харин УИХ бол хуульд тайлбар хийх биш, өөрчлөлт оруулдаг байгууллага. Эд нар үнэндээ хичнээн муухай хуйвалдаан хийж байна аа. Санаанд орохгүй муухай юм их хийж байна. 2015 оны наадмаас хойш Өршөөлийн хууль батлах, сайд нарыг, цэцийн даргыг хөөж явуулах зэргээр бүтэн жил үймүүллээ. Яасан ч дуусдаггүй тоглоомтой юм.

-Ер нь хуулиас давсан тогтоол гэж байдаг уу? 

-Юу гэж байх юм. Хуульд асуудалтай, учир дутагдал байгаа бол шинэчлэх, өөрчлөх хуулийн төсөл санаачилж өргөн мэдүүлэх байдлаар асуудлыг шийддэг. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагүй төслийг гэнэт оруулж “ногоон гэрэл”-ээр дэмжээд явчихаж байна. Ц.Оюунбаатар гэдэг хүн ямар нэг хулгайн бичиг хийчихээд бусдаар гарын үсэг зуруулдаг, эсхүл дэмжүүлдэг муухай аргад гаршиж байх шиг байна. Г.Шийлэгдамбын өргөдлийг нь өмнөөс нь бичээд гарын үсэг зуруулсан гэж уйлан дуугараад яриад байсан биз дээ. Өөрийн нэр төр, толгойгүй хүн л ийм юм хийдэг байх. Уг нь хойно Хуулийн сургууль төгссөн, прокурорт олон жил ажилласан ухаантай л юмсан...

Ж.Нямсүрэнгийн “Ц.Нямдорж: Үнэн ганцаардаж, Шударга ёс өнчирч байна даа”
гарчигтай ярилцлагын хэсгээс 

Эх сурвалж: http://www.news.mn/r/300822

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх